Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хүнсний үйлдвэрлэлийн анхны IPO гарлаа

Энэоны хөрөнгийн зах зээлийнарилжаагэхлүүлж байгаа гэдгээрээ “Түмэн шувуут” ХК-ийн нэгдүгээр сарын 16-ны өдрийн арилжаа олны анхаарлыг татаж байна. Өндөгний үйлдвэрлэл, худалдаагаарааэнэза

Хүнсний үйлдвэрлэлийн анхны  IPO гарлаа
Энэ  оны хөрөнгийн зах зээлийн  арилжааг  эхлүүлж байгаа гэдгээрээ “Түмэн шувуут” ХК-ийн нэгдүгээр сарын 16-ны өдрийн арилжаа олны анхаарлыг татаж байна. Өндөгний үйлдвэрлэл, худалдаагаараа  энэ  зах зээлийн 50 хувийг  хангадаг, одоо босгох хөрөнгөөрөө тахианы аж ахуйгаас гадна гурил тэжээл, газар тариалангийн үйлдвэрлэлэ өргөжүүлнэ гээд сонирхол татах  мэдээллүүд олон байна. “Түмэн шувуут” компани нийт хувьцааныхаа 25 хувийг буюу 50 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхэр төлөвлөжээ. Тус компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр энэ тухай мэдэгдэхдээ “Түмэн шувуут” компанийг  түмнийх болгох шийдвэр бидний хүсэл мөрөөдөл байсан. Үүний тулд сүүлийн хоёр жилд шаргуу ажилласан.  Тахианы аж ахуйгаас гадна Увс аймгийн Баруун туруун суманд байгаа усалгаатай тариалангийн ажил ч мөн сайн явж байна.” гэлээ. Үнэт цаасны худалдан авах захиалга энэ  оны 01-р сарын 15-ны өдрөөс 01-р сарын 31-ний өдрийн 15:00 цаг хүртэл үргэлжилэх юм байна.  “Түмэн шувуут” компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө өндөглөгч болон махны чиглэлийн тахианы аж ахуй, усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэр, сангасны органик бордооны үйлдвэр зэрэг таван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Арилжааны нээтийн үеэр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай  ярихдаа “Энэ компанийн хувьд IPO хийж байгаа анхны хүнсний үйлдвэр. Мөн татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ ч бага биш. Сонирхолтой бүтээгдэхүүн гэж  харж байна” гэлээ.  “Түмэн Шувуут” компани нь 2004 онд 18 ажилтан, 20,000 өндөглөгч тахиатай ажлаа эхэлж байсан бол өнөөдөр 160 гаруй ажилтан, 310,000 гаруй өндөглөгч тахиатай болж монголын өндөг үйлдвэрлэлийн салбарын 50 гаруй  хувийг дангаараа эзэлж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.