Өндөр хүүтэй зээлээр иргэдийг хоосруулж байгаа хоршоо, банк бус байгууллагуудад хяналт байна уу...
Зарим иргэд тэтгэвэр, халамжийн дэвтрээ барьцаалан банк бус санхүүгийн байгууллага, хоршоодод зээл авахаар хандсаар байна. Жишээгээр тайлбарлахад:иргэн н.Нам-Очирбидэнд хандахдаа "Гялс төгрөг" хоршоо
Зарим иргэд тэтгэвэр, халамжийн дэвтрээ барьцаалан банк бус санхүүгийн байгууллага, хоршоодод зээл авахаар хандсаар байна.
Жишээгээр тайлбарлахад: иргэн н.Нам-Очир бидэнд хандахдаа "Гялс төгрөг" хоршоогоор 2 жилийн өмнөөс халамжийн дэвтрээ барьцаалан зээл авч эхэлсэн. Тухайн үедээ банкны шалгуур хангахгүй, яарсан сандарсан хүн очиход урдаас угтаж, суудалд өргөж суулгах нь халаггүй байсан хоршоо өнөөдөр шаардлагатай үед нүүрээ буруулж, үзэмжээр хандах болсонд гомдолтой байгаа гэсэн юм.
Тэгвэл яг энэ мэтээр аргаа ядсан иргэд хамаг байдгаа элдэв баяр ёслол, Монголын хууль дүрэмд барсаар хоосорч байгааг та бид өөр өөрсдийн ойрын жишээнээс харж болохоор... Хөдөлмөрийн чадвар алдсан, хөгжлийн бэрхшээлтэй зорилтод бүлгийн иргэд, сардаа эм тариагаа залгуулах цөөн хэдэн төгрөгөө урьдчилан бөөнд нь авч, авсан дээрээ нэмж өндөр хүү төлж байна. Үүнээс урган гарах үр дагавар нь хаврын уртад өлөм зэлмүүн, хоосон өдрүүд, өвчтэй зовлонтой, үхэл хагацалтай ч нүүр тулж болохыг үгүйсгэх аргагүй юм.
Халамж барьцаалж, зээл олгох нь хууль дүрмэндээ нийцэх үү? Үүнд хяналт үгүй нь харамсалтай...
Гялс төгрөг хоршооны хувьд гишүүнчлэлийнхээ хүрээнд төвөөр дамжуулан зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ тэтгэвэрийн зээлийн нөхцөлтэй ижил нөхцлөөр, сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлдэг. Эрсдлээ бодож байгууллагын дотоод журмын дагуу судалгааны бичиг баримт шаардсан төдий, дээд удирдлагын зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй гэх жишээний тайлбар хэлээд байж байна.
Энэ мэтчилэн хичнээн олон зээлдэгч, хоршоод, банк бусын хаалгыг царайчлан сахиж, цаашдын урт өдрүүдийг элдэв дарамт, стресс ядуурал дунд өнгөрүүлж байна вэ. Энэ тогтолцоог яах ёстой вэ?
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0