Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Зарим ААН, үйлчилгээний үнээ нэмсэн байна

Хэсэг бүлэг эрх мэдэлтэн, өөрсдийнэрх ашгаа бодож ард иргэдийг чирэгдүүлдэг байдлаас болж жил бүр өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ тэнгэрт тултал нэмэгдэж байгаагийн нэг жишээг та бүхэнд хүргэе! Т

Зарим ААН, үйлчилгээний үнээ нэмсэн байна
Хэсэг бүлэг эрх мэдэлтэн, өөрсдийн эрх ашгаа бодож ард иргэдийг чирэгдүүлдэг байдлаас болж жил бүр өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ тэнгэрт тултал нэмэгдэж байгаагийн нэг жишээг та бүхэнд хүргэе!  Тодруулбал: Нэгдүгээр сарын нэгнээс зарим хуулиудад өөрчлөлт орж, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт орох сургаар  зарим нэг эрх мэдэлтэн бодлого, чиглэл бүхий төр захиргааны байгууллагын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр дур зоргоороо авирлаж байна. Чааваас тэр цалингийн доод хэмжээний нэмэгдэл хэрэгжиж эхлээчгүй байхад "Авто мастер" ХХК шууд л дуудлагын таксиныхаа үнийг 500 төгрөгөөр нэмчихсэн. Гэвч үнэ нэмсэн талаар Авто тээврийн үндэсний төв нь ч мэдээгүй байна.shashka-taksi-komandir-nitro-euro-287-6 Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Т.Бадамсэрээжидээс тодруулахад дараах тайлбарыг өгч байна: \/ Такси үйлчилгээний хөлсийг нэгдсэн тоолуур тавьсны дараагаар тогтоохоор судалгааны ажил явуулж байна. Одоогоор такси үйлчилгээний байгууллагуудын гэрээнд өөрчлөлт оруулж, тариф нэмнэ гэж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдээс "Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг том хүн 600, хүүхэд 300 төгрөгөөр", Авто мастер төвийн тухайд 1 сарын 7-ны өдөр  үйлчилгээний тариф нэмэх талаар хүсэлт ирүүлсэн боловч бид зөвшөөрөл олгоогүй. Юуны түрүүнд орон нутгийн удирдлагуудад танилцуулна, мөн бидний хийхээр төлөвлөсөн бүх такси тоолууржуулах ажлыг хийсний дараа нэгдсэн үнийн зохицуулалт хийгдэнэ хариу өгсөн\/гэсэн юм.  Яалт ч үгүй Монополь, өрсөлдөгчгүй шахуу ганц ХХК хойно дур зоргоороо авирлахаас ч өөр яахав гэж үү... Угтаа Эрдэнэт хотын төв дотроо хааш хааш түүртэн ядралгүй, хүүхэд байтугай, хөгшид ч алхаад хүрчихээр хэмжээний баймаар. Мөн оны өмнөхөн бензины үнэ буурч тогтворжоод байхад л хуулийн заалтаар далимдуулан, хөдөлж эхэлсэн нь тэр.Бид хот дотроо дуудлагын таксигаар хүргүүлэхдээ 2000 төгрөг төлж байна. Авто мастер ХХК-ийн захирал Б.Баатармөнхөөс тодруулахад \/Шинэ хуулиудтай холбоотой бүх юмны үнэ тариф өсөөд байгаа. Жолооч нарын маань тоо нь буурсан, орлого нь буурч байна. Мөн бүх юмны үнэ нэмэгдэж байхад такси, нийтийн тээврийн үнэ нэмэгдэхгүй байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс таксины үнээ 500 төгрөгөөр нэмсэн.  Мөн дуудлагын такси нь "VIP үйлчилгээ" гэсэн юм.\/ Эрэлт хэрэгцээ нь байгаа хэдий ч, одоо нийгэм эдийн засаг ямар байгаа билээ...Зохицуулалт, журам, хэрэгтэй байна. Та нарыг элэг бариад байгаан биш үү орон нутгийн удирдлагууд аа! Хаа сайгүй л эзэнгүй юм шиг авирлацгааж, дунд нь иргэд чирэгдэж үлдэх нь ээ...      
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.