Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

“Тэмээчдийн баяр– 2019” Арвайхээр хотод болно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон аймгийн Засаг даргын ивээл дор “Тэмээчдийн баяр”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Арвайхээр хотноо зохиогдох тус баяраар тором,

“Тэмээчдийн баяр– 2019” Арвайхээр хотод болно
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон аймгийн Засаг даргын ивээл дор “Тэмээчдийн баяр”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Арвайхээр хотноо зохиогдох тус баяраар тором, атан тэмээний уралдаан, тэмээн дээрээс шагай шүүрэх, өртөөчилсөн буухиа тэмцээн, шилмэл ат, шилмэл ингэ шалгаруулах, тэмээтэй сайхан хос шалгаруулж, тэмээний гаралтай бүтээгдэхүүн, цагааны идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм. Таван хошуу малын манлай эрдэнэ тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, малчид, тэмээчдийн дунд туршлага солилцуулж, тэдний хөдөлмөр, бүтээлийг алдаршуулах, тэмээнд суурилсан аялал жуулчлалд гадаад, дотоодын зочид, жуулчдын сонирхлыг татах нь уг арга хэмжээний зорилго аж. Дашрамд дурдахад 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор манай аймаг 31451 тэмээ тоолуулснаас 10 мянга гаруй тэмээг Богд сумын малчид тоолуулсан байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.