Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Баян-Өндөр сум "Багсармал тэжээлийн үйлдвэр", түүний түүхий эдийг хангах өвлийн хүлэмж ашиглалтад оруулжээ

Баян-Өндөр сум малчдад чиглэсэн хэд хэдэн ажлыг зохион байгуулж буйгийн нэг нь "Багсармал тэжээлийн үйлдвэр" байгуулж буй явдал юм.Жижиг газар нутагтай манай аймгийн хувьд бэлчээр, тэжээлийн асуудал т

Баян-Өндөр сум "Багсармал тэжээлийн үйлдвэр", түүний түүхий эдийг хангах өвлийн хүлэмж ашиглалтад оруулжээ
Баян-Өндөр сум малчдад чиглэсэн хэд хэдэн ажлыг зохион байгуулж буйгийн нэг нь "Багсармал тэжээлийн үйлдвэр" байгуулж буй явдал юм. Жижиг газар нутагтай манай аймгийн хувьд бэлчээр, тэжээлийн асуудал тулгамдсан асуудал. Тиймээс худалдааны тэжээлээс илүү шим тэжээл өндөртэй, чанартай малын тэжээлийг зах зээлийн үнээс доогуур үнэ ханштайгаар малчдад нийлүүлэх зорилгоор тэжээлийн үйлдвэр ашиглалтад орууллаа.46489712_589036904886521_6506341558940336128_n-768x512 Мөн малчид өөрсдийнхөө түүхий эдийг, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан тэжээл болгон боловсруулж авах ч бүрэн боломжтой. "Багсармал тэжээлийн үйлдвэр" нь өдөрт 10-15 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд  тэжээлийн түүхий эдэд халтар хомоол, аргал, агь, хужир, хивэг, будаа, ногоон тэжээлүүд орно гэдгийг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт хэлж байна. Тус үйлдвэрлэлийн түүхий эдийг тогтмол ханган нийлүүлэх зорилгоор “Эко Баян-Өндөр” төслийн хүрээнд дөрвөн улирлын хүлэмжийг иргэн З.Хэнзээ, Д.Ёндонжамц нартай хамтран ашиглалтад оруулжээ. Дөрвөн улирлын хүлэмжинд усан суурьтай тариа, овьёос, тэжээлийн ургамлуудыг тариалж байна. Тэжээлийн ногоон ургамал нь 9 хоногт 15см ургаж, жилдээ 36 удаа ургацаа авах бололцоотой. Үр дүнд жилд га-аас 36 га талбайд тариалсан ургацтай тэнцэх хэмжээний ургац авна. Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр суманд 621, Жаргалант суманд 500 гаруй, Орхон аймгийн хэмжээнд нийт 1200 орчим мал бүхий айл өрх амьдарч байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.