Орхон аймгийн 2019 оны үндсэн чиглэлд нийт 9 бүлэг, 232 арга хэмжээг төлөвлөж,төслийн саналыг боловсруулжээ
Бүрэн эрхийн хугацаа нь талаас доош цаг хугацаан дээр яваа Орхон аймгийн ЗДТГ-ын баг бүрэлдэхүүн үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудаа сайтар нягталсаны үр дүнд хоцрогдож буй, биелэх боломжтойажлуудыг 20
Бүрэн эрхийн хугацаа нь талаас доош цаг хугацаан дээр яваа Орхон аймгийн ЗДТГ-ын баг бүрэлдэхүүн үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудаа сайтар нягталсаны үр дүнд хоцрогдож буй, биелэх боломжтой ажлуудыг 2019 оны үндсэн чиглэлд түлхүү суулгахыг зорисон аж. Өмнөх жилүүдэд орон нутгийн хөгжлийн санд жилд 70-80 тэр бум төгрөг тусгагддаг байсан бол 2016-2020 оны хугацаанд 10 тэр бум төгрөгнөөс илүүгүй байна. Тиймээс тухайн санхүүдээ захирагдан, зохицулалттай чанартай, ажлыг хийж гүйцэтгэхийг зорилгоо болгосон гэнэ. Харин ирэх жил аль болох босоо удирдлага бүхий хэлтэс агентлагт чиглэсэн ажлаас татгалзахаа мэдэгдлээ.
Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва: 2019 оны хувьд шахуу, гол даац өгч ажиллах жил гэдгийг онцоллоо. Өнөөдрийн өргөн барисан төсвийн төсөл нь эцсийн байдлаар биш бөгөөд улсын төсөв, улсын төсвийн тухай хууль батлагдсанаас хойш зарим нэг ажлууд нэмэгдэх болно гэсэн юм.
Мөн 2 сум, 24 багийн иргэдээс 2019 оны хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх ажлын санал хүсэлт авахад нэгдүгээрт камержуулалт, удаахаар гадна орчин дахь явган болон авто замын тохижилтын ажлууд, иргэдийн ажилгүйдлийг бууруулах, баталгаатай ажлын байр бий болгохыг хүссэн саналууд эрэмблэгджээ.
Харин аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 18 дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөний 15 дэд хөтөлбөр нь хэрэгжиж үр дүнгээ өгч эхэлсэн байна. Цаашдаа нэн түрүүнд "Хашаандаа хаус" дэд хөтөлбөр буюу гэр хорооллыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, гэр хорооллыг дэмжих лобби бүлэг хүртэл байгуулах саналтай байгаа гэдгийг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0