Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Ордосын төлөөлөгчид: Найрсаг хотын хэлэлцээрт гарын үсэг зурах хүсэлтэй байна гэв

Ордос хотын Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Ч.Бишрэлт тэргүүтэй албаны хүмүүс Орхон аймаг, Эрдэнэт хотын удирдлагуудтай уулзаж, 2 хотын хамтын ажиллагаа хэтийн төлвийн талаар санал солилцлоо

Ордосын төлөөлөгчид: Найрсаг хотын хэлэлцээрт гарын үсэг зурах хүсэлтэй байна гэв
Ордос хотын Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Ч.Бишрэлт  тэргүүтэй албаны хүмүүс Орхон аймаг, Эрдэнэт хотын удирдлагуудтай уулзаж, 2 хотын хамтын ажиллагаа хэтийн төлвийн талаар санал солилцлоо. Уулзалтаар 2 тал соёл урлаг, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтой талаар сэтгэгдлээ илэрхийллээ. Тодруулбал ӨМӨЗО-ны Ордос хотын тухайд өөрийн давуу талаа түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагаа, аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх, дэмжиж ажиллах,эрүүл мэнд аялал жуулчлалын салбарт харилцан туршлага солилцох, хот байгуулалт, тохижилтын талаар хамтарч ажиллах боломж нээлттэйг илэрхийлсэн. Мөн цаашид 2 талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү үр дүнд хүрэхэд солилцоог сайжруулж байж нөхцөл бүрдэхийг сануулаад, найрсаг хотын хэлэлцээрт гарын үсэг зурах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.  Дашрамд дурдахад Орхон аймаг анх Ордос хоттой 2007 онд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж байсан. Ордос хот нь эрдэс баялагийн нөөц ихтэй, тэр дундаа 210 тэр бум тонн нүүрсний нөөцтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр өндөр, 87.000 метр квадрат газар нутаг, 7 сум 2 дүүрэг, 2 сая гаруй хүн амтай, ӨвөрМонгол улсдаа хурдацтай хөгжиж буй хотод зүй ёсоор тооцогддог хот юм.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.