“ICT-Expo-2018” үзэсгэлэнгийн бүртгэл үргэлжилж байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ICT-Expo-2018" үзэсгэлэн 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1, 2-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнд оролцогчдын бүртгэл 2018 оны 9 дүгээр
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ICT-Expo-2018" үзэсгэлэн 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1, 2-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнд оролцогчдын бүртгэл 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл www.ictexpo.mn сайтаар явагдана.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг уг үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас "Дижитал хөгжилд хамтдаа" уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0