


Үзэсгэлэнд дөрвөн сумын 32 малчин 213 толгой мал, тэжээвэр амьтнаар оролцсон юм. Үзэсгэлэн оролцсон нийт таван хошуу мал, тэжээвэр амьтнаас 32-ийг нь дуудлага худалдаанд оруулсан бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэл явуулдаг байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж худалдан борлуулсан юм. Цаашдаа малын тоог чанарт шилжүүлэн, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хөгжүүлэхээр зорьж байгаа ажээ. Гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаа жил бүр зохиогдоно. Цаашдаа төвийн бүсийн аймгуудын малчдыг татан оролцуулж үзэсгэлэн худалдаагаа өргөжүүлэх ээх орон нутгаас төлөвлөөд байгаа аж.
Сэтгэгдлүүд 0