Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе! Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Flex” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч? Хөтөлбөрийн талаар анх хаанас мэдээлэл авсан бэ?
- Баярлалаа. Таньд ч бас энэ өдрийн мэнд хүргэе! Би Орхон аймгийн "Лабортори-8" сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа тус хөтөлбөрт хамрагдаж, АНУ-д 2017-2018 оны хичээлийн жилд суралцаад ирсэн. Би анх хөтөлбөрийн талаар багшаасаа мэдсэн. Багш нар маань оролцох санал тависаны дагуу бүртгүүлсэн.
Хөтөлбөрийн шалгуурын талаар яривал?
-Шалгуур нь тийм ч хэцүү биш маш энгийн. Гол 6 шалгуур байдаг.Үүнд:
2002 оны 1 сараас 2004 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх (энэ шалгуур нь жил бүр өөрчлөгддөг ба энд бичигдсэн нь энэ жилийн (2019-2020) насны шалгуур байгаа.
Оролцох үедээ ЕБС-ийн 9-11-р ангийн сурагч байх
Сайн ба түүнээс дээш сурлагын үнэлгээтэй байх
Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
АНУ-ын визний шалгуурыг хангасан байх
Монгол улсын иргэн байх ба гадаад паспорт авах эрхтэй байх

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар хувь хүн талаасаа хэрхэн хөгжсөн бэ?
-Энэ 1 жилийн хугацаанд би маш их зүйлийг ойлгож суралцсан, Тийм болоод ч тэр үү хувь хүн талаасаа их хөгжсөн. Өмнө нь би эцэг эхээсээ огт холдож үзээгүй. Бие даах чадваргүй хүүхэд байсан бол одоо харьцангуй өөр болсон. Ер нь олон чадварыг олж авсан.
Өмнө нь гэрээсээ олон хоногоор хол явж үзээгүй хүүхэд ‘’Flex’’ хөтөлбөрт тэнцээд жилийн хугацаанд гэрээсээ хол байна гэхэд ямар санагдсан бэ?
-Эхлээд ч явах нь илүү ач холбогдолтой гэж бодож байсан. Харин хөтөлбөр эхлэх үед жоохон санаа зовж эхэлсэн. Гэхдээ өөрийгөө зоригжуулж байсан. Эцэг эхэд минь л хүндээр туссан байх.

ЕБС-ийн сурагчид өөр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юу?
- Би бол байдаг гэж бодож байна гэхдээ 100% тэтгэлэгт солилцооны хөтөлбөрүүд ховор байдаг байх. Гадуур маш их хувиийн мөнгөөр явах боломжтой хөтөлбөрүүд байдаг ч гэсэн. Сурагчид сайн эрэл хайгуул хийж үзвэл өөр боломж гарч ирэх магадлалтай. Жишээ нь Flex хөтөлбөр шиг.
Америкт олон орны хүүхдүүдтэй найз болсон байхдаа...
-Би маш олон сайн найзуудтай болсон. Мөн олон гоё дурсамжууд бүтээлцсэн тэр дундаас хамгийн дурсамжтай нь Washington DC-д болсон 4 хоног. Байгууллагаас зохион байгуулсан workshop байсан. Энэ 4 хоногт би 17 орны найзуудтай болж, тэдний хэл соёлоос суралцаж, цаг хугацааг маш хөгжилтэй өнгөрөөсөн.

Ирээдүйн зорилго юу вэ?
-Би ирээдүйн зорилгоо хараахан бүрэн тодорхоолоогүй байгаа учраас одоохондоо тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Гэхдээ надад мөрөөдөл гэж бий. Тийм ч учраас түүнийгээ биелүүлэх нь миний зорилго юм болов уу.
Үе тэнгийхэндээ юу захих вэ?
Хэзээ ч битгий бууж өгөөрэй! Боломж байвал хэдий боломжгүй санагдаж байсан ч туршаад үзээрэй гэж зөвлөе. Учир нь аливаа нэг тэмүүлсэн зүйлдээ хүрч чадаагүй ч, өөрт эргээд туршлага болдог юм гэдгийг би маш сайн ойлгож авсан.
Баярлалаа,амжилт хүсве!
-Таньд гэсэн баярлалаа. Боломжийг бусдад хүргэж байгаадаа маш их баяртай байна. Амжилт хүсье!
Сэтгэгдлүүд 0