Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Говь-Алтай аймгийн ОБГ-ын барилга бүрэн ашиглалтад орлоо

Говь- Алтай аймагт олон жил зогсонги байдалд ороод байсан барилга обьектууд эхнээсээ ашиглалтанд орж эхэллээ. Аймгийн онцгой байдлын газрын барилга 3 тэрбум төгрөгний төсөвт өртөгт

Говь-Алтай аймгийн ОБГ-ын барилга бүрэн ашиглалтад орлоо
Говь- Алтай аймагт олон жил зогсонги байдалд ороод байсан барилга обьектууд эхнээсээ ашиглалтанд орж эхэллээ. Аймгийн онцгой байдлын газрын барилга 3 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэйгээр 5 жил хүлээгдэсний эцэст бүрэн ашиглалтанд орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, ОБЕГ-н удирдлагууд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн оролцлоо.Уг барилга ашиглалтанд орсноор Алтай хотын өнгө үзэмжинд тодорхой хувь нэмрийг оруулаад зогсохгүй Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний чадавхи сайжирч ажиллах орчин нөхцөл, техник тоног төхөөрөмж хадгалалт хамгаалалтанд ахиц дэвшил гарч байгааг аймаг орон нутгийн удирдлагууд онцоллоо.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.