Үндсэн агуулга руу шилжих
2026.11.10 · Мягмар гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -1° USD 3601.78▲EUR 4023.91▼CNY 539.65▼RUB 43.81▼
Мягмар гариг 2026.11.10 · Эрдэнэт
ИТХ

Орхон аймагт “Нүүр амны эрүүл ахуйн сургагч” багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Орхон аймагт “Нүүр амны эрүүл ахуйн сургагч” багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн Шүд холбоо, Мишээл хүүхдийн сан хамтран сургууль, цэцэрлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулан “Нүүр амны эрүүл ахуйн сургагч багш бэлтгэх сургалт” зохион байгуулж байна.

 Үндсэн статистик:

  • 0-5 насны 12,206 хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд 2 хүүхэд тутмын 1 нь шүдний өвчлөлтэй, амны хөндийд дунджаар 3 шүд цооролтой.

  • ЕБС-ийн 22 сургуулийн 2,557 сурагч үзлэгт хамрагдахад 68.6% нь шүд цоорол зэрэг ямар нэгэн өвчлөлтэй гарсан.

  • Аймгийн хэмжээнд нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй 17 төрийн болон хувийн эмнэлэгт нүүр амны эрүүл ахуйч нийт хүний нөөцийн ердөө 2-5%-ийг эзэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт.

 Сургалтын зорилго:

  • Хүүхэд, өсвөр үеийн амны эрүүл ахуйн дадлыг хэвшүүлэх.

  • Эрүүл мэндийн ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэн, амны эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.