Үндсэн агуулга руу шилжих
2026.11.10 · Мягмар гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -1° USD 3601.78▲EUR 4023.91▼CNY 539.65▼RUB 43.81▼
Мягмар гариг 2026.11.10 · Эрдэнэт
ИТХ

Орхон аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа

Орхон аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг баталлаа

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын саналын дагуу 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө-нд дараах чиглэлээр арга хэмжээг нэмж тусгалаа:

1️⃣ Хүний хөгжил:

  • Ялангуяа эмэгтэйчүүдийн хөгжил, асрахуйн эдийн засгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх.

  • “Токкацү” арга зүйг сургуулийн өмнөх боловсролд нэвтрүүлэх.

  • Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлэх.

2️⃣ Гэр хороолол, орчны сайжруулалт:

  • Гэр хорооллын багуудын айл өрхийн амьдрах орчныг сайжруулах.

  • Агаарын чанарыг хэмжих автомат станц суурилуулах.

  • Булаг, Баянбулаг, Цагаанчулуут, Наран багт холбооны худаг гаргах, сувагчлалын өргөтгөл хийх.

3️⃣ Эдийн засгийн дэмжлэг, бүтээн байгуулалт:

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулах санхүүжилтийг өсгөх.

  • “Эрдэнэтэд үйлдвэрлэв” төвийн гадна инженерийн шугам сүлжээг татаж, барилгыг ашиглалтад оруулах.

  • Хот доторх авто замын нэвтрэх чадварыг сайжруулахад зөвлөх үйлчилгээ авах.

  • Төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагаа, засаглалыг сайжруулах арга хэмжээг тусгах.

  • Төрийн байгууллагуудыг шилэн кабельд холбох.

4️⃣ Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ:

  • “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-д бүх төрлийн донтолтыг эмчлэх нэгж бий болгох.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.