Үндсэн агуулга руу шилжих
2026.11.10 · Мягмар гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -1° USD 3601.78▲EUR 4023.91▼CNY 539.65▼RUB 43.81▼
Мягмар гариг 2026.11.10 · Эрдэнэт
ИТХ

Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хурал боллоо

Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хурал боллоо

Орхон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гуравдугаар хуралдаанаар аймгийн гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Эхний 8 сарын байдлаар орон нутагт бүртгэгдсэн гэмт хэрэг:

  • Нийт: 835 хэрэг, өмнөх жилтэй харьцуулахад 30.7%-иар өссөн.

  • Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг: 240 тохиолдол (28.7%), голлон залилах, хулгайлах, заналхийлэх, худал мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт ашиглах.

  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, дээрэмдэх, хөрөнгө завших, мансууруулах бодис ашиглах гэмт хэрэг буурсан.

Гэмт хэрэгт яллагдагчдын судалгаа:

  • 492 хүн яллагдагчаар татагдсан

  • 58% нь ажилгүй

  • 57% нь согтуугаар үйлдсэн

  • 11% бүлэглэн үйлдсэн

  • 14.8% урьд нь ял эдэлсэн

Хуралдаанаар гаргасан гол санал, шийдвэрүүд:

  • Урьд нь ял эдэлсэн иргэдийн дахин гэмт хэрэгт холбогдох боломжийг бууруулах чиглэлээр багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нар хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх ажилд оролцох.

  • Хоёр сумын ГХУСАЗСЗ-ийн ажлын уялдаа холбоог сайжруулах, нөлөөллийн ажил, арга хэмжээний хэлбэрийг шинэчлэх.

  • Шинэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, үр дүнтэй урьдчилан сэргийлэх ажлаас туршлага судлах.

  • Гэрч, хохирогчийг хамгаалах төв зэрэг хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргад танилцуулах.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.