Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
ИТХ

Орхон аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэлэлцэх хурал 10 дугаар сарын НЭГ-нд болно

Орхон аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэлэлцэх хурал 10 дугаар сарын НЭГ-нд болно

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байршил, үйлчлэх хүрээ, журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх бэлтгэл хангаж, илтгэл, илтгэгчийг баталлаа.

Өмнөх ээлжит 4 дүгээр хуралдаанд төлөвлөгөөг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж хэлэлцэхээс татгалзсан тул, өнгөрсөн хугацаанд төлөөлөгч, хороод, намын бүлгээс саналууд аван дахин боловсруулжээ.

Тухайлбал, шинэчилсэн төлөвлөгөөнд:

  • “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-д бүх төрлийн донтолтыг эмчлэх нэгж бий болгох,

  • Хүүхэд хүмүүжлийн эерэг арга зүй “Токкацү”-г сургуулийн өмнөх боловсролд шинээр нэвтрүүлэх,

  • Хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг хэмжигдэхүйц болгон өөрчлөх,

  • Найруулгын шинжтэй засвар оруулж уялдаа холбоог сайжруулах,

  • Нийт 185 арга хэмжээ тусгагдсан байна.

Зөвлөлийн гишүүдээс цөөн хүүхэдтэй анги, “Бонд”-той холбоотой ажил, намын бүлгийн саналуудыг тусгах, ажлын хэсгийн байр суурийг нэгтгэх зэрэг чиглэлээр саналуудыг өгч, хурлын бэлтгэлд тусгасан байна.

Эцэст нь аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын ээлжит бус 7 дугаар хуралдаанаар 10 дугаар сарын 1-нд хэлэлцэж, батлах юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.