ОХУ-ын Улаан-Үд хотын төлөөлөгчид Орхон аймагт айлчилж байна
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Депутатуудын Зөвлөлийн дарга Ч.В.Бальжинимаев, хотын дарга И.Ю.Шутенков, Буриад Улсын Монгол Улстай харилцааг зохицуулах сайд Ж.Ш.Чирипов, хотын орлогч дарга бөгөөд Тамгын газрын дарга Н.Н.Намсараев, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа дэд консул Ч.Батбилэг тэргүүтэй албаны төлөөлөгчид Орхон аймагт айлчилж байна.
Эрдэнэт–Улаан-Үд хотуудын найрамдалт харилцаа
Улаан-Үд, Эрдэнэт хотуудын ах дүүсийн найрамдалт харилцаа 2002 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хоёр хот эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж,
-
Эдийн засаг, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах,
-
Урлаг, соёл, спортын солилцоог идэвхжүүлэх,
-
Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөтгөх зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлж иржээ.
Улаан-Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүд Эрдэнэтэд эхэллээ
Өнөөдөр Улаан-Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүд Орхон аймагт албан ёсоор эхэлж, хоёр хотын хамтын ажиллагааны шинэ үеийг нээж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол, Оросын найрамдал, хөршийн харилцааг гүнзгийрүүлэх, аймаг, хотуудын түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
0
0
0
0
0
0





































Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.