“Дезерет” олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд (БОЭТ) эмнэлгийн орчинд иргэдийг зөөвөрлөх зориулалт бүхий 30 ширхэг тэргэнцэрийг хандивлан өглөө.
Эдгээр тэргэнцэр нь өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтрийн иргэдийг эмнэлгийн дотор тээвэрлэхэд ашиглагдах бөгөөд байгууллагын дотоод орчны хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах ач холбогдолтой юм.
Хүмүүнлэгийн байгууллагын өмнөх ажлууд
“Дезерет” байгууллага нь гишүүдийнхээ сайн дурын хандив, хүмүүнлэгийн аяны хүрээнд дэлхийн олон улс оронд тусламжийн үйл ажиллагаа тогтмол хэрэгжүүлдэг.
Орхон аймагт сүүлийн жилүүдэд дараах 20 гаруй хүмүүнлэгийн ажил, төсөл хэрэгжүүлжээ. Үүнд:
-
БОЭТ-ийн хүүхдийн хагалгааны өрөө тохижуулах,
-
Эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх,
-
Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх,
-
Сургуулийн болон цэцэрлэгийн байгууллагад зөөлөн эдлэл, техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх зэрэг багтдаг байна.
Эдгээр ажлууд нь Орхон аймаг дахь нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт бодит дэмжлэг үзүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар байна.





































Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.