Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Жаргалант сумын бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Жаргалант сумын бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Жаргалант суманд ажиллаж, 2025 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл хангалтын байдалтай газар дээр нь танилцлаа.

Жаргалант суманд энэ онд төр, хувийн хэвшил, орон нутгийн хамтын оролцоотойгоор нийт 20 гаруй нэр төрлийн хөрөнгө оруулалт, хөтөлбөрийн ажил хэрэгжиж байна. Эдгээрийн ихэнх нь 100 хувийн гүйцэтгэлтэй, улсын комиссоор хүлээн авсан байна.


 Хөдөө аж ахуй, дэд бүтцийн чиглэлд

“Жаргалант ногоочид” хөтөлбөрийн хүрээнд

  • Мухар булангийн ногооны талбайн усалгааны далан барьж ашиглалтад оруулснаар 80 иргэний 90 га талбайн усалгааны нөхцөл сайжирч, ургац нэмэгдэх боломж бүрдлээ.

  • Ногооны талбайн хашаажуулах ажил (Хар будааны хөндий) бүрэн дууссан.

Улаантолгой багийн үерийн даланг үргэлжлүүлэн барих ажил,
1.4 км урт зам дагуу гэрэлтүүлэг суурилуулах ажил тус тус бүрэн хийгдэж, улсын комиссоор хүлээн авсан байна.


 Хот тохижилт, ногоон байгууламж

Жаргалант сумын хиймэл нуур орчимд “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан.
Нийт 9425 м² талбайд гүйлтийн зам, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын хэсэг, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний замыг иж бүрнээр байгуулжээ.

Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажил Улаантолгой болон Жаргалант багуудад бүрэн хийгдсэн.


Нийгмийн дэд бүтэц, үйлчилгээ

Нийтийн халуун усны байрыг засварлах,
Сумын төвийн уст цэгүүдийг ухаалаг системд холбох,
Гэр хорооллын айл өрхийн цахилгаан шугамыг шинэчлэх ажлууд бүгд 100 хувь гүйцэтгэлтэй дууссан байна.

Сумын цагдаагийн хэсэгт туулах чадвартай автомашин шинээр нийлүүлсэн.


Хөдөө аж ахуй, малжуулах бодлого

Малжуулах хөтөлбөрийн хүрээнд малчдын өвөлжөө, хаваржаанд ногоон тэжээл тариалах,
Хээлтүүлэгч бух худалдан авах,
Мал амьтны рентген аппарат нийлүүлэх зэрэг ажлууд бүрэн хэрэгжсэн байна.


 Эрүүл мэнд, боловсрол, соёл

“Эрүүл жаргалантчууд” хөтөлбөрийн хүрээнд

  • Эрүүл мэндийн төвийг иммунологийн болон физик эмчилгээний шинэ тоног төхөөрөмжөөр хангаж,

  • Хүүхдийн үзлэгийн өрөө шинээр тохижуулжээ.

Боловсролын хөтөлбөрийн хүрээнд

  • Сургуулийн мэдээлэл зүйн танхимыг шинэчилж, тоног төхөөрөмжөөр хангах,

  • Цэцэрлэгийн бохирын шугам солих,

  • Цэцэрлэгийн 6 бүлгийг ор, ширээ, сандал, принтерээр хангах ажлууд бүгд 100 хувийн гүйцэтгэлтэй дууссан байна.

Соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 111 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

2025 онд Жаргалант суманд 20 гаруй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил амжилттай хэрэгжиж, сумын дэд бүтэц, ногоон байгууламж, нийгмийн үйлчилгээний чанар мэдэгдэхүйц сайжирсан байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ажиллах үеэрээ иргэдийн санал хүсэлтийг сонсож, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгах чиглэлүүдийг тодорхойлсон юм.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа