Үндсэн агуулга руу шилжих
2026.11.10 · Мягмар гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -1° USD 3601.78▲EUR 4023.91▼CNY 539.65▼RUB 43.81▼
Мягмар гариг 2026.11.10 · Эрдэнэт
ИТХ

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан эхэллээ

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан эхэллээ

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр эхэллээ.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр баталсан. Үүнд:
 Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
Гудамж, талбайд нэршил олгох тухай
Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2026 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай
Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай
Сүм, хийдийн хугацаа сунгах тухай
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Хуралдааны эхэнд аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо тус тусын санал, дүгнэлтээ танилцуулсан байна.

 Хороодын дүгнэлт

Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос дараах санал, зөвлөмжийг гаргав. Үүнд:

  • Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын төлөвлөгөөг нэмж тусгах,

  • Байгаль орчны зорилтын үр дүнгийн үзүүлэлтийг тоон утгаар тодорхойлох,

  • Салбар хоорондын уялдаа холбоо, төслүүдийн хамаарлыг нарийвчлах,

  • Эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг боловсронгуй болгох,

  • Төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөтгөх, чанаржуулах шаардлагатай гэж үзэв.

Хорооны дүгнэлтэд үндэслэн төлөвлөгөөний төслийг нэмэлт, өөрчлөлт оруулан дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж, Төлөөлөгчдийн олонхийн саналаар буцаах шийдвэрийг гаргалаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.