Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

“Эрдэнэт ногоон нүүдэл” ХХК инноваци шингэсэн хөдөө аж ахуйн төсөл хэрэгжүүлж байна

“Эрдэнэт ногоон нүүдэл” ХХК инноваци шингэсэн хөдөө аж ахуйн төсөл хэрэгжүүлж байна

 “Эрдэнэт ногоон нүүдэл” ХХК нь монголын уламжлалт өв соёл, ахуйд суурилсан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд орчин үеийн шинжлэх ухаан, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эрүүл, цэвэр, органик бүтээгдэхүүнийг инновацийн аргаар боловсруулан зах зээлд нийлүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төсөл хэрэгжсэнээр малчид, ногоочдын орлого өсөж, амьжиргаанд эерэг өөрчлөлт гарна гэж санаачлагчид үзэж байна.

Төслийн санаачлагч “Эрдэнэт ногоон нүүдэл” ХХК-ийн захирал Р.Улаанхүү хэлэхдээ: “Манай компани Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан ‘Инноваци шингэсэн үйлчилгээ үзүүлэх’ төсөлд үнээний сүүгээр бяслаг боловсруулах чиглэлээр сонгон шалгарсан. Үүний хүрээнд Булган аймгийн Булган, Орхон, Сэлэнгэ сумын малчин өрхүүдээс нийт 500 үнээг төсөлд хамруулахаар болсон.

Энэ сарын 17–19-ний өдрүүдэд Технологийн бизнес инкубатор төвийн захирал Г.Галаарид, хүнсний технологийн ухааны доктор Урангэрэл нар болон манай компанийн зүгээс би тухайн сумдад ажиллалаа. Төсөлд хамрагдах малчдыг бүртгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сургалт зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэсэн.

Мөн эдгээр гурван сумын удирдлагууд малчдын амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх зорилготой төслийг бүх талаар дэмжиж, сумын захиргааны байр, соёлын төвийг сургалт мэдээлэлд зориулан ашиглуулах зэрэг таатай нөхцөлийг бүрдүүлсэнд талархал илэрхийлье” гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
3
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.