Зэс фестивалийг Монгол Улсын нэрийн хуудас аялал жуулчлалын эвент болгохоор зорьж байна
Зэс фестивалийг Монгол Улсын нэрийн хуудас аялал жуулчлалын эвент болгохоор зорьж байна

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.
Энэ хүрээнд Орхон аймаг, Эрдэнэт хотын онцлогийг таниулах, бүс орон нутгийн онцлогт тулгуурласан эвентийг зохион байгуулж аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Зэс фестиваль” үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 76.6 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын  нэрийн хуудас болох арга хэмжээг Зэс фестиваль,  гэж тодорхойлсон. 

Жилээс жилд Зэс фестивалийн хамрах хүрээ өргөжиж буйг зохион  байгуулагчид онцолж байв.  Энэ жилийн тухайд нас насныханд зориулсан тэмцээн уралдаан,  урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж буйгаараа онцлогтой. 

Тухайлбал, ерөнхий боловсролын ахлах анги, их дээд сургуулиудын оюутан, сурагчдын  дунд e-Sport-ийн тэмцээн, open mic-ийг  уул уурхайн компаниудтай хамтран зохион байгуулж байгаа бол ахмадуудад зориулан МУАЖ Б.Батсүх, С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан тэргүүтэй ардын жүжигчин, гавьяатуудын тоглолт, залуустаа зориулан NENE, BIG GEE нарын уран бүтээлчдийн үдшийн шоуг зохион байгуулж байна. Тэр ч бүү хэл багуудын Соёлын төвүүд   ч эдгээр өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй,  “Зэс фестиваль”-иар амьсгалж байна. 

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Зэс фесвиваль”-ийг нээж хэлсэн үгэндээ /2025.09.19/ “Энэхүү арга хэмжээг "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК, "Эрдмин", "Ачит Ихт", "Зэс Эрдэнийн хувь", "Гал сэнтий" зэрэг ХХК-иудтай уламжлал ёсоор  хамтран зохион байгуулж байна. Эдгээр уул уурхайн үйлдвэрүүд нь Орхон аймгийн төдийгүй улс орны хөгжилд бодитой хувь нэмэр  оруулж, ирээдүйн хөгжил, бүтээн байгуулалтыг хамтдаа бүтээлцэж буй томоохон аж ахуйн нэгжүүд юм. 
Нийгмийн хариуцлагын хүрээнд бидний ирээдүй болсон хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулалт хийж ажилладаг” гэдгийг онцолж байв. 

Хоёр өдрийн турш зохион байгуулах  /20525.09.19,20/ Зэс фестивалиар  орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа  сурталчлах, зэсээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний худалдаа,  аймгийн Музей өөрийн сан хөмрөгтөө хадгалагдаж буй XIX-XX зууны эхэнд хамаарах зэсэн эдлэлээ иргэд олон нийтэд сонирхуулсан гэр үзэсгэлэн,  байгальд ээлтэй цахилгаан машины үзэсгэлэн, хоол үйлдвэрлэгчдийн амтат хоол бүгд “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнд төвлөрчээ. 

MOVIE NIGTH 

Энэ жилийн Зэс фестивалийн онцлог, шинэлэг нэг үйл ажиллагаа нь “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнд гадаа дэлгэцээр кино гаргасан нь байв. Эрдэнэтийн хүүхэд, залуучууд,  гэр бүл гадаа дэлгэцээр үзсэн хамгийн анхны кино нь “ИНДА ХАУС 3” уран сайхны кино байлаа. 

Оройн 20:00 цаг болохтой зэрэгцэн  /2025.09.19/ Төв цэнгэлдэхийнхээ хойморт зассан тайз, түүний  өмнө дэвссэн ногоон зүлгэн дээр гэр бүлээрээ,  найз нөхдөөрөө хэдийн тухлан  суудлаа эзэлжээ. Цэнгэлдэхийн дээгүүр татсан өнгө өнгийн гэрлэн бөмбөлөг...  Кино уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээр “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд, залуучуудтай хамт дуулж, бүжиглэв. Ингээд кино эхэллээ... Энд тэндгүй инээд, хөөр. Яг ийм л орчин хэрэгтэй байж гэмээр халуун дулаан уур амьсгалтай  үдшээр “Зэс фесвиваль”-ийн эхний өдөр өндөрлөв. 

Аймаг орон нутаг бүрт нутгийн брэнд бүтээгдэхүүн гэж бий. Орхон аймгийн орон нутгийн брэнд бүтээгдэхүүн зэс, зэсээр хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн юм. Орон нутгийн бизнес эрхлэгчдээ олон нийтэд таниулах, бараа бүтээгдэхүүнийг  худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зэс урлал” үзэсгэлэн худалдааг гаргадаг. 
Тэдгээрийн нэг гурав дахь жилдээ “Зэс фестивальд” зэс хөөмлийн урлалаар оролцож буй  “Түмэн дархан” урлангийн  уран дархан С.Түмэнбаярыг онцолж байна. 

 

Тэрээр, хүмүүст уран дархан, тэр дундаа зэсэн хөөмлийн урлалыг таниулах, түгээх зорилгоор “Зэс фестиваль”-ийн зэс эдлэлийн үзэсгэлэнд оролцдог. Сүүлийн 10 жил зэсээр дагнаж бүтээлүүдээ урлаж байгаа бөгөөд зэс нь бусад металлуудыг  бодвол уян зөөлөн, суналт сайтай байдаг учраас хүссэн хэлбэр хийцдээ оруулж болдог. Гууль гэхэд л хатуу учраас язарч, хагараад болдоггүй юм.  Тэр ч утгаараа Монгол дархны урлал гэдэг бол Монгол хүний үндсэн дархлаа өв, соёл. Монгол дархны чиглэлээр энэ урлалыг авч яваа хүмүүс цөөрч байна. Орчин үеийн багаж техник, хэрэгслийг ашиглах нь олширч, 100 хувь гар хийцийн бүтээлүүд багасаад л байна” хэмээв. 

“Зэс фестиваль”-д жил бүр цахилгаан машинуудын үзэсгэлэн худалдаа гардаг. Энэ жил "MSM автомотив LLC"  оролцож  байна. Цахилгаан автомашиныг  бүтээхэд зэс 80 хувийг бүрдүүлдэг. Цахилгаан автомашин,  автобусны эрэлт ихсэх тусам зэсийн хэрэглээ нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг аж.
 2014 онд  нэг сая цахилгаан авто машин үйлдвэрлэж байсан бол 2027 онд  энэ тоо 27 сая болж өсөх тооцоолол  бий нь энэ хэрээрээ зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн үг юм.  Цахилгаан машинаар Улаанбаатар хотоос Эрдэнэтэд ирэхэд 7500 төгрөгийн зардал гарна. Энгийн авто машинаас 30 дахин ашиглалтын зардал багатай. Нэг цэнэглэлтээр 500-600 км явдаг. Орхон аймагт цахилгаан автомашины “Хурдан” цэнэглэгч бий гэх мэдээллийг  иргэдэд өгч байна. 

Орхон аймагт 5000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас  уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван аж ахуйн нэгж бий. 

Тэдгээрийн нэг Азидаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  жилд 10 мянган тонн катодын зэсийг гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадалтай дэлхийн жишигт нийцсэн зэс үйлдвэрлэж буй “Ачит Ихт” ХХК,  жилд 2.5 тонн цэвэр зэс үйлдвэрлэж зэс утас, цахилгааны утас үйлдвэрлэдэг Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК, мөн  байгаль  орчинд ээлтэй гидрометаллургийн технологийг ашиглаж жилдээ 10 мянган тонн цэвэр катодын зэс боловсруулах хүчин чадалтай “Зэс-Эрдэнийн хувь”, “Гал сэнтий”ХХК зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. 

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээгээр дээрх уул уурхайн үйлдвэрүүд иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилж,  оюутан, залуус иргэдийг үйлдвэртэйгээ  танилцах аяллыг зохион байгуулж байна. 

Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон өргөжүүлэн хөгжүүлж зохион байгуулснаар  Эрдэнэт хотоор овоглосон  Монгол Улсын нэрийн хуудас болсон фестиваль болж, гадаад харилцаа, аялал жуулчлал, соёлын салбарт үнэ цэнтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. 

Зэс фестиваль өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа