Улаан Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүд өндөрлөлөө
Улаан Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүд өндөрлөлөө

   ОХУ-ын Улаан Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүд энэ сарын 23,24-ний өдрүүдэд хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Орхон аймаг 2002 оноос Улаан Үд хоттой ах дүү хотын харилцаа тогтоон,   2006, 2007 онд харилцан эдийн засаг, соёлын өдрүүдийг зохион байгуулж байсан билээ.  Хамгийн сүүлд  2013 онд Орхон аймгийн эдийн засаг, соёлын өдрүүдийг Улан Үд хотод  зохион байгуулснаас хойш 12 жилийн дараа манай аймагт зохион байгуулж буйгаараа онцлог юм. Улаан Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүдийн айлчлалын бүрэлдэхүүнд  тус хотын Депутатуудын Зөвлөлийн дарга Бальжинимаев  Ч.В болон хотын  дарга Шутенков И.Ю нарын тэргүүтэй албаны хүмүүс,   бизнес эрхлэгчид, уран бүтээлчдийн  150  орчим зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. 

ОХУ-ын Улаан Үд хоттой 23 жилийн дараа хамтын ажиллагаагаа шинэчиллээ  
              Хил орчмын хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл болон бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь  энэхүү үйл ажиллагааны зорилго юм.  “Эдийн засаг, соёлын өдөр”-үүдийн хүрээнд Орхон аймаг, Улаан Үд хотын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн үзэглэж, хоёр хотын бизнес эрхлэгчдийн форум уузалт, хоёр хотын хамтарсан уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгууллаа. Тодруулбал, Орхон аймаг 23 жилийн дараа ОХУ-ын Улаан Үд хоттой Ах дүү хотын, хамтын ажиллагаагаа шинэчилсэн нь энэхүү үйл ажиллагааны гол онцлог нь байв.
 
              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан аймгийн Засаг даргын бүрэн эрх, Монгол  Улс, ОХУ-ын хооронд 2019 онд байгуулсан “Найрсаг харилцаа,  иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”,  Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан бусад хэлцэл, санамж бичгүүдийг үндэслэн аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Улаан-Үд хотын  дарга И.Ю Шутенков нар Ах дүү хотын харилцаа, хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэн зурсан. 

             Санамж бичгийн зорилго нь  талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техник,  нийгэм соёлын харилцаа холбооглл  хөгжүүлэх, шинэ шатанд гаргах. 
 Энэ хүрээнд  байгууллага, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжих,  хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуй, тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, байгаль, экологи, онцгой байдлын талаар мэдээлэл солилцоог дэмжин ажиллах, соёл, боловсрол, аялал жуулчлал, хүүхэд залуучууд, биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санамж  бичигт тусгажээ. 

              Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Хоёр хотын Эдийн засаг, соёлын өдрүүдийг 2006 оноос эхлүүлсэн түүхтэй. Энэ жилийн хувьд Эрдэнэт хотдоо зохион байгуулсанд  туйлын баяртай байна. Цаашид  хоёр хотын иргэд ААНБ-уудын хүсэн хүлээдэг арга хэмжээ болон өргөжин тэлнэ   гэдэгт итгэлтэй байна. Өмнөх жилүүдэд зохион байгуулж байсан  эдийн засаг, соёлын өдрүүдээр манай Спорт цогцолборын том танхимыг Буриад улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр дүүргэж,  Буриадын дуурь бүжгийн театр, драмын театрын уран бүтээлчдийн тоглолт мартагдашгүй болж байсан талаар дурсан ярьдаг. Хоёр улсын найрамдлын бэлгэ  тэмдэг болсон XX зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хот, Уул уурхайн хүчирхэг үйлдвэр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах албан хаагчид,  уурхайчдын олон арван Буриад нөхдийг бид бүхэн дурсан санадаг билээ. 

            Хоёр хотын харилцааг хөгжүүлэх нь зөвхөн бидний хоорондын харилцаанаас гадна хил орчмын бүс нутгийн, хоёр орны олон жилийн найрсаг, стратегийн бүх талын хамтын ажиллагааны үргэлжлэл, түүнд бидний оруулах бодитой хувь нэмэр гэдгийг онцлон хэлмээр байна” хэмээв. 

           12 жилийн тэртээ зохион байгуулсан  үйл ажиллагааны үр дүнд ах дүү хотуудын нийгэм,  эдийн засагт  багагүй үр дүн гарсан талаар албаныхан онцолж байв. Тухайлбал,  Буриадын ХАА-н Академийн тусламжтайгаар Орхон аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн “Орхон тариа” компанид улаан буудайн үрийн шинэчлэл хийсэн нь өндөр ургац хураан авч аймаг орон нутагтаа төдийгүй улсдаа тэргүүлсэн явдал юм. ААНБ-ууд Буриадын Улаан Үд, Эрхүү хотоос  хотоос бараа бүтээгдэхүүний болоод техник тоног төхөөрөмжийн татан авалтыг түлхүү хийх болжээ. 

           ОХУ-ын Улаан Үд хотын дарга И.Ю Шутенков “Манай хоёр хот 20 гаруй  жилийн турш бие биетэйгээ хөтлөлцөн, хамтдаа хөгжиж байгаа хотууд юм. Эрдэнэт хот жилээс жилд өргөжин тэлж, хөгжиж буйд туйлын баяртай байна. Энэ удаа бид хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргах чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Манай хоёр хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд  түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Мөн бид нийгмийн олон салбарт хамтран ажиллах боломж бүрдэж байна.  Манай хотын ухаалаг тээвэр, орон сууц, нийтийн аж ахуй гээд амжилттай хөгжиж буй салбаруудынхаа туршлагыг хуваалцахад таатай байх болно. Мөн бид их дээд сургуулиудаа холбосон оюутны цогцолбор хотхон барих ажлыг эхлүүлсэн.  Орхон аймаг, Эрдэнэт хотын оюутан залуус манай хотод суралцах боломж бүрдэнэ” гэв. 

Орхон аймгийн бизнес эрхлэгчид Улаан Үд хотын бизнес эрхлэгчтэй хамтын ажиллагаа тогтоов 

           Мөн энэ өдрүүдэд  хоёр хотын бизнес эрхлэгчдийн форум уузалтыг зохион байгуулсанд бизнес эрхлэгчид талархал дүүрэн үлдэв.  Форумд Улаан-Үд хотын салбар бүрийн бизнесийн 25 компанийн  төлөөлөл, Орхон аймгаас  40 төлөөлөл оролцож, бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх,  хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм. 
Улаан Үд хотоос мах махан бүтээгдэхүүн, хувцас оёдол, талх нарийн боов, барилга дулаалгын материал, ахуйн хэрэглээ, байгальд орчинд ээлтэй сууц үйлдвэрлэгч, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, аймгийн бизнес эрхлэгчдэд дундын дамжлагагүй шууд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх,  гэрээт борлуулагч болох  санал тавьж, бизнес эрхлэгчид ганцаарчилсан уулзалтыг хийсэн нь үр дүнтэй байв. 
         Мөн энэ үеэр Орхон аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Ганбат, ОХУ-ын Буриад улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Потапова Елизавета Ивановна нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, бизнес эрхлэгчдийг холбон зуучлах, хамтын ажиллагаа тогтоох, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 
          2024 оны байдлаар аймгийн хэмжээнд нь нийт 5583 аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаагаас 4399 компани, 109 хоршоо, 127 нөхөрлөл 7 төрийн болоод орон нутгийн өмчит үйлдвэр, газрууд үйл ажиллагаа явуулж байна. 
ОХУ-ын Улаан Үд нь 435 мянган хүн амтай,  8792 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж.  234 түүх, соёл, архитектурын дурсгалт газар бүртгэгдсэн учир ОХУ-ын үнэт хотуудын жагсаалтад оржээ. Өдгөө тус хотод 295 мянган Монгол үндэстэн байдаг  гэх судалгаа  бий. Монгол Улсын 232 иргэн ажиллаж сурч амьдарч байна. 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа