Үндсэн агуулга руу шилжих
2026.10.30 · Баасан гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -6° USD 3599.08▲EUR 4010.63▲CNY 540.29▲RUB 44.62▼
Баасан гариг 2026.10.30 · Эрдэнэт
Нийгэм

АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ

АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын дугаарын борлуулалтын тайлан, жагсаалт болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийв.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар зөвлөгөө өгөх чиг үүргийн хүрээнд дээрх журмын хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийхэд нэр бүхий иргэд олон давтамжтайгаар буюу 4-54 удаагийн дуудлага худалдаанд оролцож, автотээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон нөхцөл байдал илэрлээ.

Дуудлага худалдаанд нэг иргэн олон давтамжтайгаар оролцон ялагч болж тээврийн хэрэгслийн дугаарыг олон тоогоор авч эзэмшиж байгаа нь “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын 1.4, 4.9 дэх хэсэгт заасныг зөрчиж байж болзошгүй тул авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Зам, тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.