Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан Цагдаа, Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан Цагдаа, Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ

Даваа гарагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо. Шинэ жилийн баярын өдрүүдэд  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан  Цагдаа, Онцгой байдлын газраас нөхцөл байдлын талаар  мэдээллээ. Орхон аймаг, Эрдэнэт хотын хэмжээнд  шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд гамшиг аюулт үзэгдэл, гал түймрийн дуудлага, ослын дуудлагагүй тайван өнгөрсөн болохыг Онцгой байдлын газраас илтгэлээ. 

Харин цагдаагийн байгууллагад  бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлөөс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 66,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж мэдээлэв.  Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн  арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагаас нэгдүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллажээ. 

 “Амарын талбай”-д зохион байгуулсан шинэ оноо угтах  соёл, урлагийн үйл ажиллагаанд Онцгой байдлын газраас гал унтраах тусгай зориулалт бүхий үндсэн албаны нэг автомашин, 14 алба хаагч аюулгүй байдлыг хангуулан, хяналт тавьж ажилласан  байна. 

Мөн цахилгаан эрчим хүчний хэт ачааллаас гарах гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, Пиротехникийн хэрэгслийг баталгаагүй, зөвшөөрөлгүй газраас худалдан авах нь эрүүл мэнд, өмч хөрөнгөд эрсдэл учруулах аюултай болон Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцдог талаарх зөвлөмж, мэдээллийг олон нийтэд өгсөн гэж мэдээллээ.  Цагдаа болон дотоодын цэргийн 112 алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэлтэй, 8 тээврийн хэрэгсэлтэйгээр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинэ жилийн баярын өдрүүд болон амралын өдрүүдэд  үүрэг гүйцэтгэжээ. 

Арванхоёрдугаар сарын 30-аас нэгдүгээр сарын 01-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс 106 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх жилийн мөн үеэс 7 дуудлага, мэдээллээр буюу 7.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт дуудлага мэдээлийн 22 нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, 45 нь гэр орон сууцандаа хэрүүл марган хийж амгалан тайван байдал алдагдуулсан, 15 нь гудамж талбайд согтуу хүн хэвтэж байгаа тухай дуудлага бүртгэгдсэн нь нийт дуудлагын 82 буюу 77 хувийг эзэлсэн байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 4 зөрчил илрүүлсэн нь  өмнөх оны мөн үеэс гурван  зөрчлөөр буюу 42.9 хувиар буурчээ.  Баяр, амралтын өдрүүдэд ажилласан хөдөлгөөнт болон явган эргүүлийн алба хаагч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан, гудамж талбайд биеэ авч явах чадваргүй болсон 19 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан гэж мэдээллээ. 

Мэдээллийн төв 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
МИАТ ТӨХК нь Улаанбаатар - Хөх Хот - Улаанбаатар чиглэлийн нислэгтээ 20% хямдрал зарлалаа
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа