Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг барьж хорьжээ

Хоёр эмэгтэйн амь насыг хороосон этгээдийг  барьж хорьжээ

 Хоёр эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн байж болзошгүй асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, 20 настай эрэгтэй Д нь 16 настай эмэгтэйг боож хөнөөгөөд чемоданд хийсэн, мөн 32 настай эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь хувцасны шүүгээнд хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

     Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 21-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь хохироосон байж болзошгүй гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Ингээд хэргийн газарт хууль хяналтын байгууллага, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс газар дээр нь очсон. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт орших эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн I  хорооны нутагт 2024 оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө эмэгтэй З-г, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  зургадугаар сарын 20-21 шилжих шөнө амийг хохироосон болох нь тогтоогдсон. Шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Нөхцөл байдлаас шалтгаалж, гэмт хэргийг шуурхай шалгах, нотлогдвол зохих асуудлыг бүрэн нотлох зорилгоор Цагдаагийн  ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдсон.  Хэрэгтэнг Монгол Улсын Эрүүгийн хэргийн тогтоолоор яллагдагчаар татсан. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр яллагдагч Д-д цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цахим орчинд гурав дөрвөн дүүрэг дурдсан, хүний тоог нэмсэн зэрэг албан бус мэдлээллүүд явж байна. Прокурорын зөвшөөрөлтэй мэдээллийг хийж байгаа юм. Тухайн этгээд сэтгэцийн хувьд эрүүл эсэх, согтууруулах болон мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтооно" гэлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.