Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
НийгэмЕрөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ

Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ

Ерөө голд живж байсан хоёр хүүхдийг аварсан залуу өөрөө амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км/-т “Ерөө” голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлагыг зургадугаар 16-ны өдрийн 11:24 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг өчигдөр 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл дөрвөн удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, гурван метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Иймд иргэд олон нийтийг гол усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.