Засаг даргаар томилогдсон М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
Засаг даргаар томилогдсон М. Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
      Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Орхон аймгийн аймгийн Засаг даргаар томилогдсон  М.Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа.  Ерөнхий сайдын захирамжийг ЗДТГ-ын дарга Ш.Ганболд шуурхай зөвлөгөөний эхэнд уншиж танилцуулав.  Үүний дараа ИТХ-ын дарга Д.Мөнхбат холбогдох албаны хүмүүсийн хамтаар аймгийн Засаг дарга М.Түмэнжаргалд тамга тэмдгийг нь хүлээлгэн өглөө.  Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 56.6-д заасныг тус тус үндэслэн Мишигийн Түмэнжаргалыг Орхон аймгийн Засаг даргаар томилсон.  Дөрөвдүгээр  сарын 18-нд хуралдсан  аймгийн ИТХ-ын ээлжит бус 15 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, М.Түмэнжаргалыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн.   Засаг дарга М.Түмэнжаргалын хэлсэн үг:  Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ! Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон байгууллагын удирдлагууд аа ! Надад итгэл хүлээлгэн Орхон аймгийн Засаг даргад миний нэрийг дэвшүүлэхэд бодлогын дэмжлэгээр хангасан МАН-ын Удирдах зөвлөл, Орхон аймгийн Монгол Ардын Намын хороо, Тэргүүлэгчид, намайг дэмжсэн аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг болон ИТХ-ын нийт төлөөлөгчид, Эрдэнэтчүүд  та бүхэнд болон Орхон аймгийн Засаг даргаар томилох шийдвэрийг гаргасан Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ таньд талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Би төр засаг түмэн олныхоо итгэлийг зүтгэлээр хариулах болно.      Манай аймагт болж бүтэж байгаа ажлууд олон ч болохгүй бүтэхгүй байгаа ажлууд цөөнгүй байна. Миний бие төрийн хууль тогтоомжийг дээдлэн, Засаг даргын албан үүргийг хуулийн дагуу чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж, Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо эдийн засгийн өсөлтийг хангах, орлогыг нь нэмэгдүүлэх, Алсын хараа-2050 урт хугацааны бодлого түүнийг хэрэгжүүлэх суурь нөхцөл болсон Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдийн  амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, авлигаас ангид, шат шатандаа хариуцлагатай байх зарчмыг баримтлан  аймаг, хотынхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье. Миний бие асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийнхээ саналд тулгуурлан, дэвшилттэй арга барил, туршлагыг илүүд үзэж, хийж бүтээх, үр дүнг чухалчлах зарчмыг баримтлан ажиллана. Аймаг орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлуудад ялангуяа 2024 оны хөрөнгө оруулалтын ажилд голлон анхаарч иргэд олон нийт, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагууд, Баян-Өндөр, Жаргалант сумд, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана.      20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагууд, баялаг бүтээгч  уурхайчин хамт олны дэмжлэгээр аймаг орон нутгийнхаа тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэх талаар санаачлага дэвшүүлэн ажиллах болно. Миний бие байгууллагын дарга удирдлагуудтай нэг баг хамт олон болж ажиллахдаа зөвд зөөлөн бурууд хатуу байж, үр дүнг чухалчлан үзэж, олон түмнийхээ төлөө, хариуцсан ажлынхаа төлөө гэсэн зүтгэл бүхнийг дэмжиж, хүнд сурталтай, хөшүүн хойрго зантай, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилтэй,  иргэдэд тэгш бус хандлага гаргадаг, олон түмнээ үл ойшоосон албан тушаалтнуудтай хамтран ажиллахгүй гэдгээ өнөөдөр шууд хэлчихье гэж бодож байна.   Мөн төрийн байгууллагуудын албан хаагчдад ёс зүйтэй, харилцаа хандлага сайтай, асуудлыг шуурхай шийдэж, хүний төлөө зүтгэж, хөгжлийн төлөө сэтгэх шаардлага тавих болно.   Миний өмнө аймгийн Засаг даргын хариуцлагатай албыг хашиж байгаад эрүүл мэндийн асуудлаар өөрөө хүсэлт гаргаж чөлөөлөгдсөн Сэмжидийн Батжаргал даргадаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. С. Батжаргал даргыгаа биеэ эмчлүүлээд орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.   Миний бие Монгол төрийн залгамж чанарыг эрхэмлэн “Санаа зөв бол - заяа зөв” гэсэн ардын сайхан зүйр үгийг алхам тутамдаа санаж, аливаа асуудалд тэгш хандах зарчим баримтлан ажиллах болно. Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хүн ардын төлөө, хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая. Баярлалаа.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа