Үндсэн агуулга руу шилжих
2026.11.10 · Мягмар гариг ОнцлохОрхоны боловсролын газрын дарга О.Отгонбаяр, сурагч нь осолдож амиа алдсан сургуулийн захирал С.Эрдэнэтогтох нар гэр бүл гэж үнэн үү?
Орхон -1° USD 3601.78▲EUR 4023.91▼CNY 539.65▼RUB 43.81▼
Мягмар гариг 2026.11.10 · Эрдэнэт
Нийгэм

ЦЕГ: Бага насны охид руу чат бичиж, уулзахыг завдсан гэх 36 настай Б-г саатуулан шалгаж байна

Амралтын өдрүүдэд цахим орчинд 40 орчим насны эрэгтэй нь бага насны охид руу чат бичиж, уулзахыг завдлаа гэх утгатай мэдээлэл цахим орчинд гарсан.Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Хуурамч хаягаар

ЦЕГ: Бага насны охид руу чат бичиж, уулзахыг завдсан гэх 36 настай Б-г саатуулан шалгаж байна
Амралтын өдрүүдэд цахим орчинд 40 орчим насны эрэгтэй нь бага насны охид руу чат бичиж, уулзахыг завдлаа гэх утгатай мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Хуурамч хаягаар бага насны охид руу чат бичиж, уулзахыг завдсан гэх 36 настай Б-г саатуулан шалгаж байна" гэх тайлбарыг өглөө. Тодруулбал, нийгмийн сүлжээнд иргэн "Өчигдөр унтах гээд хүүхдүүдийнхээ утсыг хурааж аваад Wifi-г нь хаах зорилготой байж байтал охины минь утсанд чат ирэв. Хальт хартал хуурамч хаягтай хүн охин руу минь чат бичиж зодолдохыг зааж өгөх, амттан авч өгөх, сургууль гэрийг нь асууж улмаар гэрийнх нь гадаа сургуулийнх нь гадаа уулзья гэсэн байна. Энэ чатыг нь би уншаад шууд BLOCK хийе гэж бодсон боловч дараа нь бас өөр хэн нэгний хүүхэд гэмт хэргийн хохирогч болчих байх гэсэн үүднээс таслан зогсооход бага ч гэсэн нэмэр болье гэж бодоод охиныхоо өмнөөс хуурамчаар чатлаж эхэллээ. Гэрийн хаягаа худлаа зааж маргааш нь уулзахаар болж охиноо утсаар яриулсаар байгаад ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн хамт олонтой хамт гэмт этгээдийг үйлдэл дээр нь баримт нотолгоотой баривчлав.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.