Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ХОМ: Д.БАТЛУТ 25 АДУУ, 84 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

УИХ-ын гишүүн Д.Батлут жилийн 48.9 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 36.2 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин нэг автозогсоол, нэг орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд үнэлэгдэх үнэ нь 180 сая тө

ХОМ: Д.БАТЛУТ 25 АДУУ, 84 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ
          УИХ-ын гишүүн Д.Батлут жилийн 48.9 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 36.2 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин нэг автозогсоол, нэг орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд үнэлэгдэх үнэ нь 180 сая төгрөг гэнэ. Тэрбээр 20 сая төгрөгөөр үнэлэгдэх “Toyota Prius XW50” машинтай аж. Сонирхуулахад, тэрбээр 2021 онд “Приус-50” маркийн автомашиныг 20 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн 37 сая төгрөгөөр үнэлэгдэх таван хошуу малтай ажээ. Тодруулбал, адуу-25, үхэр-16, ямаа-60, хонь-70 гэнэ. Харин 1.5 сая төгрөгийн үнэтэй, эзэмших эрхийн 0.14 га газартай аж. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 84.9 сая төгрөгийн хадгаламжтай бол Төрийн банкнаас авсан 20 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.