Орхон аймагт хавдрын бай эмчилгээ хийж байна
Орхон аймгийн БОЭТ-ийн хавдрын тасаг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн орон нутагтаа хавдрын бай эмчилгээг хийж эхэлсэн. Аймгийн хэмжээнд сар бүр дунджаар 8-10 хүн хавдраар оношлогддог. Нийт 1200 орчим хавдартай иргэн байна гэсэн судалгаа байдаг. Тухайн хавдарт очиж үйлчлэх эмчилгээг бай эмчилгээ гэж нэрлэдэг. Монгол Улсын хэмжээнд Хавдар судлалын төв болон хувийн эмнэлгүүд энэхүү эмчилгээг хийдэг бөгөөд дунджаар зургаан курс эмчилгээ хийгдэхэд ойролцоогоор 25 сая төгрөг зарцуулах өртөг өндөртэй эмчилгээ юм. Орхон аймаг орон нутагтаа бай эмчилгээг нутагшуулснаар хавдартай хүн заавал Улаанбаатар хотыг зорьж, эдийн засаг болон цаг хугацаа алдах эрсдэлийг бууруулж өгч байна.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.