Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Ардчилсан намын дарга Ц.Батхуяг долоон газар, 609 сая төгрөгийн хурдан адуутай

Орхон аймгийн Ардчилсан намын дарга, ИТХ-ын төлөөлөгч Ц.Батхуягийн хөрөнгийг танилцуулж байна. Ц.Батхуягийн гэр бүлийн нийт орлого нь 55 сая, өөрийнх орлого 140 сая төгрөг гэнэ. Тэрбээр 651 сая төгр

Ардчилсан намын дарга Ц.Батхуяг долоон газар, 609 сая төгрөгийн хурдан адуутай
Орхон аймгийн Ардчилсан намын дарга, ИТХ-ын төлөөлөгч Ц.Батхуягийн хөрөнгийг танилцуулж байна. Ц.Батхуягийн гэр бүлийн нийт орлого нь 55 сая, өөрийнх орлого 140 сая төгрөг гэнэ. Тэрбээр 651 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг амины орон сууцтай. Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1,Суудлын жижиг машин,Subaru, Subaru- 1 машинтай, үнэлгээ нь 185 сая төгрөг ажээ. Ц.Батхуяг нь 609 сая төгрөгийн үнэтэй малтай гэнэ. Тодруулбал, Адуу-150, Хонь-400, Ямаа-50, Үхэр-30, Хурдан удмын адуу-23, Сайн үүлдрийн үхэр-25. 46 сая төгрөгийн үнэтэй эзэмших, өмчлөх эрхийн долоон газартай. Эзэмших-18м2-1, Эзэмших-2000м2-1, Эзэмших-23м2-1, Эзэмших-700м2-2,  Өмчлөх-576м2-1, Өмчлөх-598м2-1,  Өмчлөх-622м2-1 Тэрбээр 385 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 52 сая төгрөгийн хадгаламжтай гэнэ. ЭМпипи хоршоо, Худалдаа хөгжлийн банканд 40 сая төгрөгийн зээлтэй, хувьцаа эзэмшигч биш.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.