Газрын албаны дарга Д.Цолмон 370 сая төгрөгийн хадгаламж, хоёр газартай
Бид Орхон аймгийн төрийн албан хаагчид болон удирдлагуудын хөрөнгийг цувралаар хүргэдэг билээ. Энэ удаад Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын дарга Д.Цолмонгийн хөрөнгийг танилцуулж байна.
Даваагийн Цолмонгийн гэр бүлийн жилийн орлого 193.6 сая төгрөг, өөрийнх нь орлого 22 сая төгрөг гэнэ. Тэрбээр 175 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, авто гарааштай. Мөн 25 сая төгрөгийн үнэлгээтэй ,Toyota, Harrier машинтай. Харин түүний дотоодын хадгаламж нь 370 сая төгрөгтэй бол Төрийн банканд 150 сая төгрөгийн зээлтэй. Эзэмших эрхийн хоёр газартай, газраа 15 сая төгрөгөөр үнэлж, хөрөнгөө мэдүүлжээ. Тэрбээр “Миний-Ану” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хоёр тусгай зөвшөөрөлтэй гэнэ.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.