Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Уртын гол багт барьж буй “Орлогод нийцсэн орон сууц”-нд захиалга өгөх иргэдийг залилангийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна

Орон сууцны захиалга өгч, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна. Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Уртын гол багт барьж буй “Орлогод нийцсэн орон сууц

Уртын гол багт барьж буй “Орлогод нийцсэн орон сууц”-нд захиалга өгөх иргэдийг залилангийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна
      Орон сууцны захиалга өгч, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна. Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Уртын гол багт барьж буй “Орлогод нийцсэн орон сууц”-ны байрны III блокыг улсын комисс хүлээн авчээ. Ирэх дөрөвдүгээр сараас орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Бүртгэлтэй холбоотойгоор   “Орлогод нийцсэн орон сууц”-ны байранд оруулж өгнө” хэмээн урьдчилгаа төлбөр авч, айл өрхүүдээр орж бүртгэлтэй холбоотой судалгаа хийж байна”  гэх мэт залилан, мэхлэх үйлдэл гарч болзошгүй байгаа  тул иргэд та бүхнийг баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг “Орлогод нийцсэн орон сууц”-ны ажлыг зохион байгуулах Ажлын хэсгээс анхааруулж байна. Бүртгэл эхлэх болон дуусах хугацаа, иргэдийн бүрдүүлэх материалын талаарх мэдээллийг  аймгийн ЗДТГ-ын www.erdenet.mn  сайтаар нийтэд мэдээлж, Smart Erdenet  аппликейшнээр бүртгэх ажээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.