Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Такси үйлчилгээний үнэтэй холбоотой санал, гомдлыг 70354947 дугаарт мэдэгдэх боломжтой

Орхон аймагт хотын доторх такси үйлчилгээг ББ-ОД ХХК, СҮҮТЭЙ ХАДАГ ХХК, АВТОМАСТЕР ХХК-д бүртгэлтэй нийт 140 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлдэг байна. Тэгвэл иргэдийн дунд такси үйлчилгээний ү

Такси үйлчилгээний үнэтэй холбоотой санал, гомдлыг 70354947 дугаарт мэдэгдэх боломжтой
Орхон аймагт хотын доторх такси үйлчилгээг ББ-ОД ХХК, СҮҮТЭЙ ХАДАГ ХХК, АВТОМАСТЕР ХХК-д бүртгэлтэй нийт 140 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлдэг байна. Тэгвэл иргэдийн дунд такси үйлчилгээний үнэ нэмэгдсэн үү? гэдэг төөрөгдөл бий болоод удаж байна. Бага насны хүүхдээс илүү мөнгө авах, жолооч нар өөрсдийн дураар үнийн тарифыг өөрчлөх зэрэг асуудал  өдөр тутамд нь тулгамдаж байна. Тэгвэл хотын доторх такси үйлчилгээний үнэнд өөрчлөлт ороогүй. Эхний нэг киломерт 1500 төгрөг хэвээр байгаа талаар Орхон аймгийн Авто тээврийн төвийн дарга С.Гарьдпүрэв хэлж байна. Дээрх бүртгэлтэй таксинуудыг хувийн тээврийн хэрэгслээс ялгахын тулд улсын дугаарыг шар дэвсгэрт дээр байршуулжээ. Иймд иргэд бүртгэлтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, тухайн тээврийн хэрэгслийн гомдол, саналыг аймгийн Авто тээврийн төвийн 70354947 дугаарт мэдэгдэх бүрэн боломжтой юм байна.      
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.