Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Баян-Өндөр сумын ЗДТГ 30 сая төгрөгөөр сонгуулийн самбар авах тендер зарлажээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн тендер зарласан нь анхаарал татаж байна. Тодруулбал, ЗДТГ-аас 30 сая төгрөгөөр сонгуулийн самбар худалдан авах тендер зарлажээ. Т

Баян-Өндөр сумын ЗДТГ 30 сая төгрөгөөр сонгуулийн самбар авах тендер зарлажээ
        Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн тендер зарласан нь анхаарал татаж байна. Тодруулбал, ЗДТГ-аас 30 сая төгрөгөөр сонгуулийн самбар худалдан авах тендер зарлажээ. Тендерийг хялбаршуулсан журмаар зохион байгуулсан бөгөөд гурван компани үнийн саналаа хүргүүлсэн байна. Үнийн санал хүргүүлсэн компаниудаас “Дулаанхаан Агаар” ХХК шалгарчээ. Хамгийн хачирхалтай нь, хамгийн өндөр санал хүргүүлсэн “Дулаанхаан Агаар” ХХК шалгарсан нь анхаарал татаж байна. Тодруулбал, тендерт “Дулаанхаан Агаар” ХХК- 29.219.000, “Цэц үжин” ХХК- 27 сая төгрөг, “Түмэн-Өнгө”     ХХК- 28.922.640 төгрөгийн үнэ хүргүүлсэн байна. Үүнээс “Дулаанхаан Агаар” ХХК шалгарч, сонгуулийн самбар нийлүүлэхээр болжээ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.