Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Г.АМАРБАЯСГАЛАН: МАЛГҮЙ БОЛСОН МАЛЧИНД УРТ ХУГАЦААТАЙ, ХҮҮГҮЙ 5-8 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Малын хорогдол өнөөдрийн байдлаар 6 саяд хүрсэн. Урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэдэг судалгаа гарс

Г.АМАРБАЯСГАЛАН: МАЛГҮЙ БОЛСОН МАЛЧИНД УРТ ХУГАЦААТАЙ, ХҮҮГҮЙ 5-8 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Малын хорогдол өнөөдрийн байдлаар 6 саяд хүрсэн. Урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэдэг судалгаа гарсан. Энэ нь 20 мянга орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдах эсвэл бүтэн малгүй болно гэсэн тооцоолол. Иймээс малгүй болсон иргэдээ малжуулах зорилгоор урт хугацаатай хүүгүй зээл олгоно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөг байгаа. Эндээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгож, дэмжлэг үзүүлнэ. Бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд уламжлалт мал аж ахуйд цаг агаарын зүгээс нөлөөлж буй нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Цаашид малчдыг хоршоо байгуулахад нь таатай нөхцлөөр дэмжих нь зүйтэй" гэлээ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.