Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ЦУОШГ: Ирэх бямба гарагаас нийт нутгаар хүйтний эрч чангарна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу гуравдугаар сарын 20-21-ний өдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх бөгөөд энэсарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нут

ЦУОШГ: Ирэх бямба гарагаас нийт нутгаар хүйтний эрч чангарна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу гуравдугаар сарын 20-21-ний өдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх бөгөөд энэ  сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м\/с хүрч ширүүсэж, цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт Малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх; Онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх; Зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх; Баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх; Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх; Цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.