Орхон аймгийн 15 багийн 200 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байна
Хаврын улиралд хөлдсөн цас, мөс хайлж шар усны үер болох нөхцөл бүрддэг. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн Онцгой байдлын газраас холбогдох байгууллагуудтай хамтран эрсдэлийн үнэлгээг хийжээ. Үүнд 15 багийн 200 гаруй өрх шар усны үерт өртөх эрсдэлтэй байгаа талаар аймгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Болорцэцэг хэлж байна.
Эрсдэлийн үнэлгээ өндөр гарсан айл, өрхүүдэд ойролцоох суваг шуудууг аймгийн Хот тохижуулах газартай хамтран хог хаягдлыг цэвэрлэж ажилласан байна. Харин айл, өрхүүд хашаа болон гудамж талбайдаа шар усны үерээс урьдчилан сэргийлж шуудуй татах, эрсдэл өндөртэй айл өрхүүдийг даатгалд хамруулахыг анхааруулжээ.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.