Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Гэр хорооллын болон хотын доторх 28.49 м2 талбайд хүйтэн асфальтбетоноор нөхөлт хийжээ

Хотын доторх орон нутгийн чанартай авто замын нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор засварлах ажлыг Хот тохижуулах газар гүйцэтгэж байна. Энэ сарын 11-нээс гэр хорооллын багууд болон хотын доторх 28.

Гэр хорооллын болон хотын доторх 28.49 м2 талбайд хүйтэн асфальтбетоноор нөхөлт хийжээ
Хотын доторх орон нутгийн чанартай авто замын нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор засварлах ажлыг Хот тохижуулах газар гүйцэтгэж байна.  Энэ сарын 11-нээс гэр хорооллын багууд болон хотын доторх 28.49 м2 талбайд нөхөлт хийлээ гэж Хотын захирагчийн албанаас мэдээллээ.  Мөн авто замын арчилгээ үйлчилгээтэй холбоотой дараах ажлыг гүйцэтгэсэн байна.  Гэр хорооллын автобусны буудлуудад хог хаягдлын цэвэрлэгээ хийж 6м3 хог ачив.  Шар усны үерээс урьдчилан сэргийлж үерийн усны шуудууг цэвэрлэж, Шанд, Цагаанчулуут, Эрдэнэ, Дэнж, Булаг, Баянбулаг, Даваат, Цагаанчулуут багт нийт 15км шуудууг 75 хүн 3 техниктэйгээр 75м3 хог хаягдлыг цэвэрлэсэн. Хүрэнбулаг, Баянцагаан, Зэст, Оюут багийн 7км газрыг хувиарын дагуу цэвэрлэх ажлыг төлөвлөсөн.  “Орхон АЗЗА” ТӨХК  A1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэл Их хөшөөтийн давааны хог цэвэрлэх ажил үргэлжилж байна.  Мөн А1001 чиглэлд 13м2 буюу 1.5тн хүйтэн асфальтобетон нөхөөс хийлээ. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.