Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

БАРИМТ: ОРХОН АЙМАГ 4.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОЁР МӨРТЭЙ ЗАМ ХИЙНЭ

Орхон аймаг хоёр мөртэй зам хийж, аймгийн төсвөө хэмнэж байгаа гэх. Тодруулбал, өнгөрсөн хавар аймгийн хэд хэдэн байршилд хоёр мөртэй буюу машин явах зориулалттай зам хийсэн нь олны шүүмжлэл дагуулаад

БАРИМТ: ОРХОН АЙМАГ 4.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОЁР МӨРТЭЙ ЗАМ ХИЙНЭ
       Орхон аймаг хоёр мөртэй зам хийж, аймгийн төсвөө хэмнэж байгаа гэх. Тодруулбал, өнгөрсөн хавар аймгийн хэд хэдэн байршилд хоёр мөртэй буюу машин явах зориулалттай зам хийсэн нь олны шүүмжлэл дагуулаад байсан. Орхон аймгийн удирдлагууд үүнийгээ “Хэмнэж байна. Бидэн шиг сайн хэмнэж, төсвөө хүргэж байгаа аймаг алга” гэх мэтээр тайлбарлаж байсан билээ. Тэгвэл хоёр мөртэй замыг энэ онд арван байршилд хийхээр төлөвлөж, орон нутгийн сангаас 3.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тодруулбал, Рашаант баг. Гудамж хоорондын зам хийх \/2 мөртэй зам\/- 468 сая төгрөг Яргуйт баг. Гудамж хоорондын зам хийх \/2 мөртэй зам\/ - 610 сая төгрөг Рашаант баг. Гудамж хоорондын зам хийх \/2 мөртэй зам\/ - 468 сая төгрөг (өөр байрлалд) Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх \/2 мөртэй зам\/ -432 сая төгрөг Чингэл багт гудамж хоорондын зам хийх \/2 мөртэй зам\/ - 336 сая төгрөг Булаг багт гудамж хоорондын зам хийх \/ 2 мөртэй зам\/ -297 сая төгрөг Баянбулаг баг. Гудамж хоорондын зам хийх \/2 мөртэй зам\/ - 325 сая төгрөг Баян-Овоот баг, Овоот, Хөтөлийн хэсэгт гудамж хоорондын зам хийх \/2 мөртэй зам\/ - 480 сая төгрөг Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх \/2 мөртэй зам\/-432 сая төгрөг Булаг багт гудамж хоорондын зам хийх \/ 2 мөртэй зам\/- 297 сая төгрөг Эдгээр хоёр мөртэй замын тендерийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд зарлажээ. Үр дүн гарч, тендер гүйцэтгэх компаниуд шалгарчээ. Харин хоёр тендерийг нь хоёрдугаар сарын 19-нд зарласан байна.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.