Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит "Марш тактикийн аварга тасаг" тэмцээн боллоо

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит "Марш тактикийн аварга тасаг" тэмцээний аваргаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 56 ангийн бие бүрэлдэхүүн шалгарчээ. Тодруулбал, “Монгол цэрги

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит "Марш тактикийн аварга тасаг" тэмцээн боллоо
       Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит "Марш тактикийн аварга тасаг" тэмцээний аваргаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 56 ангийн бие бүрэлдэхүүн шалгарчээ. Тодруулбал, “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг угтан зохион байгуулсан “Марш тактикийн аварга тасаг” шалгаруулах тэмцээн өчигдөр болсон байна. Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах долоон байгууллагын 120 алба хаагч оролцож, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорьжээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2024 оныг төрийн цэргийн байгууллагын хэмжээнд ахлагчийн жил болгон зарласан.  Жил бүр уламжлал болгон зохион  байгуулж ирсэн "Марш тактикийн  аварга тасаг" тэмцээнд оролцож буй алба хаагчид, төрийн цэргийн байгууллагын  үндсэн бүрэлдэхүүн ахлагчийн бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, дадлага чадварыг дээшлүүлэх нь энэ жилийн тэмцээний зорилго байсан гэдгийг Засаг даргын орлогч М.Түмэнжаргал онцоллоо.   "Марш тактикийн  аварга тасаг" шалгаруулах  тэмцээний дэд байранд   Зэвсэгт хүчний 110 дугаар анги, гутгаар  байранд Дотоодын цэргийн 816 дугаар анги шалгарсан байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.