Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Баян-Өндөр суманд утааг бууруулах зорилгоор 1.4 тэрбум төгрөгөөр станц барина

Орхон аймгийн Баян-Өндөр суманд дэд станц барих тендер зарлажээ. Уг тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд зарлаж, 1.5 тэрбум төгрөгөөр дэд станц барих тооцоо судалгаа гарчээ. Тодруулбал, Баян-Өндөр

Баян-Өндөр суманд утааг бууруулах зорилгоор 1.4 тэрбум төгрөгөөр станц барина
       Орхон аймгийн Баян-Өндөр суманд дэд станц барих тендер зарлажээ. Уг тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд зарлаж, 1.5 тэрбум төгрөгөөр дэд станц барих тооцоо судалгаа гарчээ. Тодруулбал, Баян-Өндөр сумын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын багуудын бүсэд айл өрхүүдийн цахилгааны хүчдэл унадаг хэсгүүдэд 6кВ-ын хуваариалах байгууламж дэд станц шинээр барих \/Рашаант, Яргуйт, Баян-Овоот, Шанд, Даваат, Уртын гол, Их залуу, Цагаанчулуут, Наран\/ ажлыг энэ ондоо багтаж эхлүүлэх аж. Уг тендерийг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлж байгаа гэнэ. Тендерт “Орконтех” ХХК дэд станцыг 1.4 тэрбум төгрөгөөр барих санал хүргүүлж, шалгарчээ. Одоогийн байдлаар Байгаль хамгаалах сан болон Орконтех ХХК нь гэрээ байгуулаагүй байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.