Орхон аймгийн иргэн Б.Содномдаржаагийн хэрэг хэзээ шийдэгдэх вэ
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20-25 жилийн ял сонсож, зургаан жил хоригдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар 2021 оны тавдугаар сарын 14-нд батлан даалтад гарсан билээ. Учир нь, тэднийг батлан даалтад гаргах шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдож, Улсын дээд шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноохдоо хууль хяналтынхан “Эрүүдэн шүүсэн” гэж Улсын Дээд шүүхийн шүүгч нар үзсэн байдаг аж.
Тэднийг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцож, шүүхээс ял оноосон. Гэвч тэд жил хүрэхгүй хугацаанд хоригдож, Өршөөлийн хуулиар суллагдсан юм.
Тэгвэл гурван шатны шүүхээс ял сонссон ч шүүхийн шийдвэр нь хэрэгсэхгүй болсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэг хэрхэх нь тодорхойгүй, хүлээлтийн байдалд гурван жил боллоо. Энэ хугацаанд тэднийг нэг ч удаа шалгаж, байцааж, мэдүүлэг авсангүй. Мөн цагаатгах тогтоол үйлдэж, нэг мөсөн ч сулласангүй.
Б.Содномдаржаа өдгөө Орхон аймагтаа амьдарч байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй, эмчилгээ хийлгэж, зах дээр худалдаа наймаа эрхэлж, амьдралаа залгуулж байгаа юм.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.