“ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙГЭЭС СОНГОГЧИЙН САНАЛД НӨЛӨӨЛӨХ ТЕХНОЛОГИ” БУЮУ ЭРДЭНЭТЭД ЭЛЭГТЭЙ “НУТГИЙН САЙД”
“ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙГЭЭС СОНГОГЧИЙН САНАЛД НӨЛӨӨЛӨХ ТЕХНОЛОГИ” БУЮУ ЭРДЭНЭТЭД ЭЛЭГТЭЙ “НУТГИЙН САЙД”
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД АЛБАН ТУШААЛЫН ЭРХ МЭДЭЛ, ДАВУУ БАЙДЛАА АШИГЛАЖ, СОНГУУЛИЙН ХУГАЦААНААС ӨМНӨ ТОЙРОГ УСАЛЖ БАЙГАА НЬ СОНГОГЧИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА... “Ялангуяа, улс төрийн өндөр албан тушаалтнууд төрийн нөөц, эх үүсвэрийг захиран зарцуулах эрх мэдлээ сонгогчдод нөлөөлөх байдлаар ашиглан, сонгуулийн хугацаанаас өмнө “Тойрог услалт буюу өөрийгөө дэмжүүлэх мөлхөө сурталчилгаа” хийж байгаа нь сонгогчийн эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм”.     Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  бодлого үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг  хариуцан салбартаа хэрэгжүүлэх,  олон нийтэд үйлчлэх, олон улсын харилцаанд Монголын төрийг төлөөлөх үүрэг бүхий Засгийн газрын гишүүн, Сайд нарын орон нутаг нэрлэж авсан албан томилолт, ТББ-ын  болон сайн дурын зохион байгуулалттай ажлуудад оролцож байгааг үүнд хамаатуулж болно. Бид, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Орхон аймгийг онцлон “Тойрог услаж”  буйг баримтаар дэлгэе.     БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нь өөрийн үүсгэн байгуулсан “Бат-Өлзийн Бат-Эрдэнэ” сангаараа дамжуулан төрийн ажлыг өөрөө хийсэн мэт сурталчлах. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ сан нь хувь хүний хөгжилд, хүүхэд залуусын боловсролд, нийгмийн тулгамдсан асуудлуудад хүрч ажиллахыг, нэг нэгэндээ хайртай байхыг уриалдаг. Сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч, дэмжигч нь төрийн сайд өөрөө. Тэрээр ашгийн бус ТББ, САН-ийн үйл ажиллагааг дэмжих замаар Эрдэнэтийн тойргийг усалж буй нэгэн. Ингэхдээ албаны хөдөө  орон нутгийн томилолтоо зориуд түлхүү Эрдэнэтэд хийдэг. Энэ үеэрээ өөрийн нэрээр нэрлэж, үүсгэн байгуулсан “БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ САН" BB FOUNDATION\/ ”ББ сан” өмнөх нэршил нь \/ гишүүдийн уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцогч.    ЭНЭ НЬ ЖИЛИЙН ДАРАА СОНГОЛТ ХИЙХ СОНГОГЧДЫН ЧИХЭНД НЭРЭЭ,  НҮДЭНД ЦАРАЙГАА ХОНОГШУУЛАХ ЗАМААР СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНД “ТЭГШ БУС” ГАРААГ ЭХЛҮҮЛЖ БУЙ ХЭЛБЭР ЮМ 371537317_1144595616511803_6704398685501067112_n \/БОАЖ-ын сайдын албан томилолтоор Эрдэнэт ажиллах үеэр "Таны амьдрал" сонинд өгсөн ярилцлага\/387499448_1355418188717575_3088460061943385171_n ЗӨВХӨН ЭРДЭНЭТИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ДУНД УРАЛДААН ЗАРЛАВ \/Баримтаар зөвхөн Орхон аймгийн сэтгүүлчдийн дунд БОАЖЯ-наас зарласан уралдааны удирдамж, уулзалтын зургийг хавсаргав\/ 371537798_2992363660899433_4646776070442792454_n375769071_716205463357681_2092865968987487433_n     Дээрх бичлэгт “ББ” сан нь  улс төрчийг дэмжигч, улс төрийн албан тушаалынх нь хувьд түүний үзэл санааг дэмжих,  олон нийтэд сурталчлан таниулах,” ББ” сангийн дэргэдэх “Гэрэл асаая” клубээр дамжуулан дэмжигчдийн хүрээг тэлэх, намын дэргэдэх байгууллага шиг ажиглагдана.  Тодруулбал, ББ сан нь 2018 оноос хойш Эрдэнэтэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь сангийн нэртэй үйл ажиллагаа, хөтөлбөр тус бүрээр дэмжигчдийн хүрээллээ нэмэгдүүлж болохоор...  С.ОЮУНТУЯА: ХАТУУХАН ХЭЛЭХЭД СОНГОГЧДЫГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БУЙ ХЭРЭГ Сонгогчдын Боловсрол Төвийн Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа: Сонгуульд өрсөлдөх гарааны тэгш байдал гэдэг хамгийн чухал. Хэн албан тушаал хашиж байна, хэн төсвийн эх үүсвэрийг захиран зарцуулж байна, хэн эрх мэдэлтэй байна гэдэг нь сонгуульд өрсөлдөхөд давуу тал болох ёсгүй гэсэн үг л дээ. Нөгөө талаас төрийн бус байгууллага, сангийн нэрээр илт улс төрийн ашиг хонжоо харсан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бол энэ нь хатуухан хэлэхэд сонгогчдыг төөрөгдүүлж буй хэрэг. Бүхэл бүтэн яамны, салбарын бодлогын асуудлыг зөвхөн нэг аймгийн хүрээнд авч үзэх нь томоохон сонирхлын зөрчлийн асуудал болохыг харуулна.      Үүнээс гадна дөнгөж ЕБ-ын төгсөх ангийхан буюу "Онгон сонгогч"-руу чиглэсэн ажил зохион байгуулах нь сонгогчийн эрхийг зөрчих хэлбэр. Өөрөөр хэлбэл, дөнгөж сонгуульд санал өгөх насанд хүрсэн чинь таньж, мэдэх улс төрч нь Горилогч-Тойрог услагч байх магадлалтай гэсэн үг. Ингэснээр шинэ сонгогчийг харанхуйгаар, зөвхөн таних төдийхнөөр түүнд санал өгөхөд нөлөөлж болзошгүй. Иймд сонгогчийн зан төлөвийг өөрчилж, хандлагыг зүгшрүүлэхэд хугацаа шаардлагатай.  Үүний тулд хуулиа өөрчлөх хэрэгтэй.   ЭРДЭНЭТЭД ЭЛЭГТЭЙ НУТГИЙН САЙД   Мөн Б.Бат-Эрдэнэ нь өөрийн нээлттэй вебсайт болох сайтад http:\/\/www.baterdene.mn\/information  өөрийн нэрийн домайнд оруулсан  намтарт төрж өссөн нутаг тодорхойгүй, Орхон аймгийн Цагаанчулуут багийн харьяат гэжээ..  Эрдэнэтчүүдийн сайн мэдэхээр Б.Бат-Эрдэнэ төрийн алба хашиж эхлэхээсээ өмнө “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ, “ББ сан”-г тус тус үүсгэн байгуулсанаас хойш Эрдэнэтийг усалж эхэлсэн. Улсын ажил хийж эхэлснээс хойш буюу буюу 2021 онд “ББ” сангийн удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаа бусдад шилжүүлсэн. Дээрх намтар нь Орхон аймгийн унаган иргэн, Эрдэнэттэй залшгүй холбогдохоор нэгэн гэх сэтгэгдлийг төрүүлж, төөрүүлнэ.      Гэвч БОАЖ-ын сайдын албыг хашсанаас хойш тус яамны веб сайтад https:\/\/met.gov.mn\/about-us\/show\/said\/mn  1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995-2013 он хүртэл Улаанбаатарт улс төр судлалын доктарантаар сурсан. Ажилласан байдал нь 1999-2017 он хүртэл Улаанбаатарт, 2017-2018, 2019-2020 он хүртэл л “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүнээр ажилласан гэж тэмдэглэгдсэн байдаг. Одоогоор  Эрдэнэтэд албан, болон хувийн томилолтоор ирэхдээ танил айл гэр, хувийн компаниудын буудлуудад хоноглодог. 384553595_242919715171800_8493371879670034233_n370272530_154101691124115_8091687070086465621_n  “ Цогц Хөгжлийн Үндэсний Төв ТББ-аас 2022 онд хийсэн “Сонгогчийн зан, төлөвийн судалгаанд оролцогчдын сонгуулийн туршлага харьцангуй өндөр хэдий ч, төрийн байгууллагуудын чиг үүрэг, засаглалын институтүүдийн ялгааны талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байна. Үүнээс үзвэл сонгогчид сонгуульд өгч буй саналаараа дамжуулан ямар эрх мэдлийг олгож байгаа талаараа ойлголтгүй байна. Сонгогчдын хувьд УИХ-д нэр дэвшигчид сонгогчдын хүсэлтийг шийдэж чаддаг байх, иргэдтэй эргэх холбоотой байх нь чухал. Сонгогчид өөртэй нь харилцаатай, асуудлыг нь анхаардаг, шийдэж өгдөг хүнийг дэмжих хандлагатай буюу энгийнээр хэлбэл Монгол сонгогч тойглуулах, халамжлуулах сонирхолтой байна" гэжээ. Судалгааны голлох дүгнэлт, судлаачийн яриа тойрог услах нь улс төрчдөд ямар давуу байдлыг бий болгодог  тухай ойлголтыг өгөх буйза. Тэгвэл  төрийн нэрийн өмнөөс хувь улс төрч тойрог услах нь зөв үү, буруу юу? Аль эсхүл сонгогчид бид илүү хэрсүүжих үү гэсэн дүгнэлтийг уншигч таны ухамсарт үлдээе. Сэтгүүлч А.Саранчимэг Зураг нээх  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив