Аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүллээ
Аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүллээ
 Аймгийн ИТХ-ын даргын захирамжаар “Хүүхдийн эрсдэлгүй орчин” шалгах, ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын ерөнхий шаардлага MNS 6782:2019” стандартыг хангах байгаа эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдан  төрийн болон хувийн нийт 26 сургуульд хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийж гүйцэтгэжээ. Шалгалтаар сургуулийн барилга аюулгүй байдлыг хангаагүй, хог хаягдлын ангилан ялгах цэггүй, гэрэлтүүлэг муу, цахилгаан болон усан хангамж муу, сургуулийн ойр орчим аюулгүй байдлаа хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.             Хяналтаар явсан хяналт, шалгалтын ажлыг дүгнэж, аймгийн ГХУСАЗСЗ-өөс дараах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүллээ. Ерөнхий боловсролын сургуулийн орчмын авто замуудад хяналтын камер, замын аюулгүй байдал, хурд сааруулагч, тэмдэг, явган хүний гарц зэргийг холбогдох газруудтай хамтран стандартын дагуу хийж гүйцэтгэх; Ерөнхий боловсролын сургууль орчмын гэрлийн шон, инженерийн шугам сүлжээний байгууламж зэргийг эрсдэлгүй байлгах, барилга угсралт, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх тохиолдолд нүх, шуудууг бөглөх, аюулгүй ажиллагааны тэмдэглээ байршуулах; Ерөнхий боловсролын сургууль орчмын хогийн цэгийг стандартын дагуу хийж гүйцэтгэх; Ерөнхий боловсролын сургууль орчмын хяналтын камерын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, MNS6423:2019 стандартыг хангаж ажиллах; Ус, усан хангамж халаалтын схемийн буруу холболтыг зөв болгох, эвдэрсэн, хуучирсан шугамыг солих; Анги, танхимын дулаалга, гэрэлтүүлэг, өнгө үзэмжийг сайжруулах; Галын аюулгүй байдлыг хангах, галын булангийн стандартыг мөрдүүлэх, стандартад нийцүүлэх; Сургуулийн орчны аюулгүй байдал, аврах зам гарцын чиглэл, тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, стандартад нийцүүлэх; Ерөнхий боловсролын сургуулийн орчны хашааны эвдэрсэн гэмтлийг засах, стандартад нийцүүлэх; Сургуулийн орчны цахилгааны аюулгүй байдлыг хангах, ил гарсан утас зэргийг янзлах, стандартад нийцүүлэх; Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээг жил бүр  тогтмол хийх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллах; Сургууль орчмын бүст хяналтын камерыг нэмэгдүүлэх; Ерөнхий боловсролын сургуулийн ойролцоо баригдаж байгаа, түр зогссон барилгуудыг хашаажуулж, сурагчид орж бэртэж гэмтэхээс сэргийлэх; Ерөнхий боловсролын сургууль орчмын шарилж, хогийн ургамлыг устгаж цэвэрлэх; Зөвлөмжийн биелэлтийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор гарган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа