Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛ: САНХҮҮЧ Н.БЯМБАЦЭЦЭГИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйд үүрэгт ажлаас нь түр хугацаанд түдгэлзүүлжээ. Тэрбээ

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛ: САНХҮҮЧ Н.БЯМБАЦЭЦЭГИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН
       Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйд үүрэгт ажлаас нь түр хугацаанд түдгэлзүүлжээ. Тэрбээр Орхон аймгийн ЗДТГ-т долоон жил ажилласан байна. Бид энэ талаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай холбогдож, тодрууллаа. С.Батжаргал “Гэрээс нь их хэмжээний мөнгө хураан авсан гэх Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гартал буюу гэм буруутай эсэх нь тогтоогдох хүртэл чөлөөлсөн. Хэрэв тэр хүн буруугүй нь тогтоогдвол буцаад ажилдаа орох боломжтой. Гэрээс нь 700 сая төгрөг хураан авсан эсэхийг мэдэхгүй байна. Хууль хяналтын байгууллагаас яг ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй. Нууцын зэрэглэлтэй юм шиг байна лээ. Н.Бямбацэцэг нь ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар 2016 оноос хойш ажиллаж байсан” гэлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.