Орхон аймаг “Архины тусгай зөвшөөрөл” олгохдоо ҮРСЭЭ МАРТЖЭЭ
Орхон аймаг “Архины тусгай зөвшөөрөл” олгохдоо ҮРСЭЭ МАРТЖЭЭ
       Хүүхдийн эрхийн зөрчилд хүчирхийлэгчийг буруутгаж шуугисаар мартдаг энэ жишгийн цаана хүүхдийн эрхийг зөрчих нөхцлийг бүрдүүлээд тавьчихсан хүмүүс өөрсдийгөө өрөвдөөд, өрөвдүүлээд дуусдаг муухай зуршил бат тогтжээ. 2021 онд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 44 хувь нь сургууль дээрээ болон сургуулийн орчинд, 5 хувь нь гудамжинд буюу нийгмийн харилцаанд орох явцдаа, 51 хувь нь гэр бүлийн орчиндоо эрхээ зөрчүүлж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон байна. Орхон аймгийн тухайд л гэхэд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл 90 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, бас л 90 гаруй хувь нь ураг төрлийн хамааралтай хүмүүс хүүхдийн амьдралд арилшгүй хар толбо үлдээсэн байгаа. 2022 оны 108 утасны дуудлагын мэдээг харахад ч гэсэн 80-аас илүү хувь нь гэр бүлийн орчин дахь хүүхдийн хүчирхийллийн мэдээлэл байх жишээний. Өнөөдөр гишүүд маань шүгэл үлээлээ. Харин хүүхдүүд маань гэртээ шүгэлдэх үү? Хүүхдийн эрхийн зөрчилийг гаргаад өөгшүүлээд байгаа эх сурвалж нь төр өөрөө байгаа тохиолдол, жишээг хүргэе. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД АРХИНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 50 ОРЧИМ ААН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА     Тодруулбал, хүүхдиийн эрх, сургуулийн орчны стандарт архины тусгай зөвшөөрөл олголттой холбоотойгоор хангагдаж чаддаггүй. Энэ зөвшөөрлийг орон нутагт аймгийн Засаг даргын захирамжаар олгодог. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт нийт 416 архины тусгай зөвшөөрөлтэй ААН үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 орчим нь сургууль, цэцэрлэгийн орчинд, хүүхдийн эрх, ЕБС-ийн стандартыг зөрчөөд олгогдсон гэсэн үг. Нэрлэн тоочвол,  ЕБС-ийн 4, 1, 14, 17, Орос сургууль, Билэгт өргөө, Орхон импати, Гэгээн билэг, 16-р цэцэрлэгийг боловсролын газраас нэрлэж байна. Энэ нь сургуулийн гадаад орчинд суралцагчийн суралцах, хөгжих, хамгаалагдах нөхцөлийг бүрдүүлэх боловсролын үйлчилгээний орчны стандартыг зөрчиж байгаа хэлбэр. Тамхитай тэмцсэн шиг ээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг  үзэгний хошуугаараа шийдвэрлэхдээ манайхан хүүхдээ мартсан уу? “Архины тусгай зөвшөөрөлдөө анхаарч, хүүхдийн эрхээ хамгаалагдсан ЕБС-ийн стандартаа барина уу” дарга нар аа! Энэ тусгай зөвшөөрлийн цаана бага, дунд, өсвөр насны сурагчдад дам бусаар сургуулийн орчинд нь сөрөг нөлөө үзүүлж буйг та бүхэн бодож үзсэн үү? Түүгээр ч зогсохгүй боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт үнэгүйдсээр байх уу? Биеийн тамирын талбай, гадна тохижилтыг ажлыг сүйтгэж, бохирдуулах, цаашлаад хүүхэд гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөж, золиослогдох эрсдэлд төр өөрөө ойртуулж буй. Таны, миний, бидний үр хүүхэд, ирээдүй хойчын эрх зөрчигдсөөр, төсөөлшгүй эрсдэл “АРХИНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ийн дэргэд ойрхон байна.Capture Captured Captureaa
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив