Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Б.Содномдаржаагийн ээж Б.ЖАВЗМАА: Хүүг минь цагаатгасанд нь баяртай байна

С.Зоригийн хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасан талаар НПГ-аас мэдэгдлээ. Энэ талаар Б.Со

Б.Содномдаржаагийн ээж Б.ЖАВЗМАА: Хүүг минь цагаатгасанд нь баяртай байна
     С.Зоригийн хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасан талаар НПГ-аас мэдэгдлээ. Энэ талаар Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа “Хүүг минь цагаатгаж, хэргийг нь хүчингүй болгож байгаа мэдээллийг цахим орчноос уншлаа. Хуулийнхны ажил албан ёсоор дуусаагүй учраас бидэнд мэдэгдээгүй байгаа бололтой. Миний хүү ажлаар хөдөө явсан. Өөрийг нь цагаатгасныг сонсоод хачин их баярлах байх. Бид сайхан мэдээ уншаад жигтэйхэн баярлаж байна” гэлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.