Б.СОДНОМДАРЖАА: Эрдэнэт хотдоо зах дээр ажиллаж байгаа. Биднийг цагаатгаад өгөөсэй
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган зургаан жил цагдан хорьсон байдаг. Харин тэднийг эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын хурандаа О.Бархасбадийг буруутган хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэдний хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар Б.Содномдаржаагаас тодрууллаа. Тэрбээр “2022 оны аравдугаар сард ТЕГ-ын хурандаа О.Бархасбадийн шүүх хурал хойшлогдож байсан. Түүнээс хойш түүний шүүх хурал товлогдоогүй. Харин зургаан жил эрүүл мэнд, амьдралаараа хохирсон Т.Чимгээ бид хоёрыг цагаатгаж өгөөсэй гэж хүсэж байна. Цагаатгахыг нь хүлээгээд удаж байгаа” гэсэн юм.
Б.Содномдаржаа нь Эрдэнэт хотод амьдарч байгаа юм. Тэрбээр мөн “Амьдрал хэцүү байна. Ах, дүүгийнхээ хажууд зах дээр зогсож, амьдралаа зохицуулж байгаа. Долоон хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаа ч бие минь муудаж, тамир тэнхээгүй болсон. Хэлмэгдэж, хүнд байдалд орсондоо харамсаж, гомдож байна” гэжээ.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.