Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

187 сая төгрөгөөр авсан Орхон аймгийн ЗДТГ-ын лед дэлгэц эвдэрч, 60 сая төгрөгөөр засварлах тендер зарлажээ

Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд орон нутгийн 250 сая төгрөгөөр лед дэлгэц авах тендер зарласан байдаг. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сард Нутгийн удирдлагын ордны баруун урд талын хананд байршуулж,

187 сая төгрөгөөр авсан Орхон аймгийн ЗДТГ-ын лед дэлгэц эвдэрч, 60 сая төгрөгөөр засварлах тендер зарлажээ
       Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд орон нутгийн 250 сая төгрөгөөр лед дэлгэц авах тендер зарласан байдаг. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сард Нутгийн удирдлагын ордны баруун урд талын хананд байршуулж, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор 10х6 хэмжээтэй лед дэлгэц авах тендер зарлажээ. Уг тендерт зургаан компани материалаа ирүүлж, 187 сая төгрөгийн үнийн санал хүргүүлсэн “Монтех дистрибьюшн” ХХК ялжээ. Харамсалтай нь, орон нутгийн төсвөөр авсан лед дэлгэц нь гурван сар болоод эвдэрч, дахин 60 сая төгрөгөөр засварлах тендер зарласан байна. Тодруулбал, Орхон аймгийн ЗДТГ-аас “Аймгийн лед дэлгэц засварлах, сэлбэг хэрэгсэл авах” гэсэн утгатай тендер зарлажээ. Уг тендерийн хугацаа дөрөвдүгээр сарын 25-нд дуусах ажээ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.